Санхүүгийн зохицуулах хороо Банк бус санхүүгийн байгууллага хэрэглээний зээлд тавих шаардлагыг өөрчиллөө

admin@talim.mn
2025/03/21

Санхүүгийн зохицуулах хороо Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын хэрэглээний зээлийн эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалан иргэдэд бий болох өрийн дарамтын эрсдэлийг бууруулах зорилгоор 2023 оноос цахимаар олгох зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцааг 70 хувиас хэтрэхгүй байхаар, мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас бүх төрлийн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа болон суудлын автомашин барьцаалж, худалдан авах хэрэглээний зээл, үнэлгээний харьцааг тус тус 70 хувиас хэтрэхгүй байхаар тогтоож байсан. Гэвч эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан, олон улсын зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, хэрэглээний бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлт, импортын хэрэглээнээс хамааралтай валютын нөөцийн эрэлт, бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмж, 12 хувьд хүрсэн мөн банкны хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны хязгаарыг 50 хувь байхаар бууруулсан зэрэгтэй уялдуулан ББСБ-ын хэрэглээний зээл олгох зохицуулалтад хамаарах харьцааг бууруулах арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай гэж үзэн, Санхүүгийн зохицуулах хороо дараах шийдвэрийг гаргажээ.
Үүнд:

ББСБ-аас олгох хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцааг 60 хувиас хэтрэхгүй байх;
Суудлын автомашин худалдан авах хэрэглээний зээлийн зээл, үнэлгээний харьцаа 60 хувиас хэтрэхгүй байх.

Уг шийдвэрийг хэрэгжүүлж эхэлснээр иргэдийн өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулж, улмаар өрхийн бодит орлого нэмэгдэж, худалдан авах чадвар сайжрах зэрэг эерэг үр дүн гарах боломжтой юм. Түүнчлэн, ББСБ-уудын эрсдэл даах болон төлбөрийн чадварыг нэмэгдүүлэх зорилгоор итгэлцлийн үйлчилгээ, бонд болон бусдаас татан төвлөрүүлэх бусад эх үүсвэрийн зохистой харьцааг шинэчлэн тогтоолоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… 30 минутын өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10