Д.Чулуунбаатар: Тархины үйл ажиллагаа эргэж сэргэхгүйгээр зогссон хүнийг ТАРХИНЫ ҮХЭЛТЭЙ гэж үздэг

admin@talim.mn
2025/03/19

УНТЭ-ийн О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багаас тархины үхэлтэй донороос эртхэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр МУ-ын Төрийн соёрхолт, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн Д.Чулуунбаатар"Тархины бүхий л хэсгийн үйл ажиллагаа эргэж сэргэхгүйгээр зогссон хүний тархины үхэлтэй гэж үздэг. Тархинд цус харвах, бэртэл гэмтлээс болоод тархи бяцрах гэх мэтийн шалтгаанаар тархи үхэждэг.

Ар гэрийнхэн зөвшөөрөл өгсөн тохиолдолд эрхтэн шилжүүлэн суулгадаг эмнэлгүүдэд мэдээлэл өгдөг. Ингээд эрхтэн шилжүүлэн суулгах баг цусны эргэлттэй байгаа хүнд мэс засал хийж эрхтнүүдийг нь салгаж авдаг.

Тархины үхэлтэй хүний нэг онцлог нь зохиомол амьсгалтай, амьсгал нь зогссон байдаг. Уртавтар тархинд амьсгал хөдлөлийн төв, зүрх хөдлөлийн төв гэж байдаг.

Уртавтар тархины дээд хэсэгт амьсгал хөдлөлийн төв байдаг. Түүний дор зүрх удирдах төв байдаг. Тархи дээрээсээ гэмтэж яваад амьсгал удирдах төв дээр ирээд амьсгал нь зогсож байгаа. Зүрхний удирдах төв нь дор нь байрлалтай учраас зүрх нь ажиллаад байдаг." гэв.

Харин  П.Батчулуун эмчийн асуудлаар "Донорын тухай хуульд тархины үхэлтэй донорын ар гэрт нь оршуулгын зардлаас гадна гурван сая төгрөг нэмж өгөхөөр тусгасан байдаг. Гэвч тэр төлбөр нь талийгаач амьд байхдаа нийгмийн даатгал төлсөн байна гэж журмаар зохицуулсан байсан. Тэр зохицуулалтаас болж П.Батчулуун багшийн асуудал үүссэн. Тухайн донороос ясны шөрмөс, элэг, бөөр шилжүүлэн суулгахыг ар гэрийнхэн нь зөвшөөрсөн.

Харин оршуулгынх нь зардлыг өгөх гэхээр нөгөө журам дээрээ гацсан. Тухайн хүн нь нийгмийн даатгал төлдөггүй болж таарсан юм билээ. Тэр мөнгийг ар гэрт нь олгоогүйгээс эмчид гомдол гаргасан. Тэрнээс биш эмч нар хууль зөрчин, эрхтэний хулгай хийсэн юм биш. Хууль эрхзүйн асуудлаас болж, мэргэжлээрээ ажиллахаасаа шантарч байна. Эрүүл мэндийн байгууллагад ажиллах эмч, сувилагч олдохгүй, хомсдолтой байна." гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10