“Кутуб Минар” цамхгийг Монгол Улсын төрийн далбаагаар гэрэлтүүлжээ

admin@talim.mn
2025/03/02

Монгол, Энэтхэг Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2025 онд тохиож буйтай холбогдуулан Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ Шинэ Дели хотноо энэ сарын 19-нд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.  

Энэхүү үйл ажиллагааг нээж, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд Д.Ганболд нар үг хэлэв. Тус арга хэмжээнд хоёр улсын ГХЯ зэрэг төрийн байгууллагын өндөр албаны хүмүүс, Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчид, тус улсад сурч, ажилладаг монгол иргэд, оюутан залуус болон Шинэ Дели дэх гадаадын улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг нийт 300 гаруй зочид төлөөлөгч оролцов.

 Мөн энэ үеэр Шинэ Дели хотын түүхэн дурсгалт газрын нэг бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн “Кутуб Минар” цамхгийг Монгол Улсын төрийн далбаагаар гэрэлтүүлэх ёслолын ажиллагаа болов гэж ГХЯ-наас мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10