“Эрдэнэс Монгол” түгжрэлийг бууруулах төсөлд хамтрах талаар уулзалт зохион байгуулав

admin@talim.mn
2025/03/17

Түгжрэлийг бууруулах төсөлд хамтрах талаар уулзалт зохион  байгуулав 

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэв.    

Уулзалтын үеэр гүйцэтгэх захирал С.Наранцогт нэгдлийн стратеги, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, томоохон төсөл хөтөлбөрийг танилцууллаа. Үүний дотор компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах “1 дүгээр тойрог зам” төсөл болон Үйлдвэрлэл технологийн паркийн төслүүдийг онцлон танилцуулсан юм.  

“Хоёр тал эдгээр төсөлд хамтран ажиллах боломжийг хэлэлцэж, Дэлхийн банкны зүгээс “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийг судлах, зөвлөлгөө, мэдээллээр хангах, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Цаашид хамтын ажиллагааг бэхжүүлж, дараагийн уулзалтаар төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх хувилбар, санхүүгийн загварчлалын төсөөллийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэхээр боллоо. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10