Сүүлийн 24 цагийн дотор Улаанбурханы 24 тохиолдол батлагдсан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тодруулбал, Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас 8, Өмнөговь аймгаас 4 тохиолдол тус тус батлагдаж, нийт улаанбурханы лабораториор батлагдсан 51 тохиолдол, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдээд байна. Батлагдсан болон сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн аймгуудад шуурхай хариу арга хэмжээ авч ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна