УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүдийн хамт Дундговь аймагт ажиллалаа

admin@talim.mn
2025/03/14

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын баг 3 дугаар сарын 13-нд Дундговь аймагт ажиллалаа. 

Ажлын багийн бүрэлдэхүүнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнга хорооны дарга Л.Энхнасан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Г.Ганбаатар, М.Мандхай нар оролцож, Дундговь аймгийн удирдлагууд, иргэд, ахлах ангийн сурагчидтай уулзалт хийж, Хоршоологчдын зөвлөгөөнд оролцжээ. 

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинээр бүрдсэн 126 гишүүнтэй парламентын бүтэц, онцлог, хэлэлцсэн асуудал, хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, зорилгыг танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсон, сонирхсон асуултад хариулт өгсөн юм. 

Тэрбээр хэлсэн үгэндээ 126 гишүүнтэй, таван нам, эвслийн төлөөлөл бүхий парламент өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой, үр дүн бүхий томоохон төслийг эхлүүлж байгааг онцолж, УИХ-ын стратеги-3 төгөлдөршлийн бодлогыг танилцууллаа. Үүнд:

Нэгдүгээрт: Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх,

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 920 гаруй хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа ба тэдгээр хуулийн үзэл баримтлал нь хүн төвтэй гэхээсээ төр лүү илүү чиглэсэн байгаа тул үүнийг өөрчлөн хүний эрхийг хангасан байхад чиглэх ёстой гэлээ. 

Хоёрдугаарт: Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох, 

Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль цаг үеийн шаардлагад нийцэхгүй, нийгмийн харилцааны олон хэрэгцээг хангаж чадахгүй, хүн төвтэй байх үзэл баримтлалдаа нийцэхгүй байна. Тиймээс үүнийг өөрчлөх шаардлагатай байгааг онцоллоо.

Гуравдугаарт: Хуулиар хүний, нийгмийн харилцаатай холбоотой хэм хэмжээг зохицуулах. 

Өнөөдөр нийгмийн харилцааны 30 хувь нь хуулиар, харин 70 гаруй хувь нь журмаар зохицуулагдаж байна. Өнөөдөр Монгол Улсад 920 хууль хэрэгжиж байгаа бол 3000 гаруй журам мөрдөгдөж байна. Хуулийг даган гарч байгаа хэм хэмжээг зохицуулж буй журмыг дурын байгууллага гарган хэрэгжүүлж, иргэдийн хувьд бухимдлыг үүсгэж байгаа. Тиймээс нарийвчилсан зохицуулалтыг хийх шаардлага байна гэлээ. 

Өнөөдөр УИХ-ын гишүүд 80 гаруй ажлын хэсэг болж, дээрх шинэчлэлийг хийх зорилгоор эрх зүйн орчны том өөрчлөлт, шинэчлэл хийхээр хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа ба энэ хавар намрын чуулганаар хэлэлцэн цогц болгохоор зорьж байгааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэмдэглэн хэлсэн юм. 

УИХ-ын даргын зүгээс бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Дундговь аймаг нь Улаанбаатар, Өмнөговь гэсэн 2 том зах зээлийн дунд оршиж байгаа давуу талаа ашиглан ХАА, аялал жуулчлал, үйлчилгээний салбараа хөгжүүлж, ирээдүйд бий болох Чойр, Мандалговь, Хар хорин чиглэлийн транзит тээврийн хүнд даацын авто зам дагуу хүн тээвэр, ачаа тээврийн ложистикийн төв болон хөгжих боломж байгааг онцоллоо. 

Дундговь аймгийн хувьд нэг хүнд ногдох ДНБ 11.4 сая төгрөг байгаа нь эдийн засаг нь сэргэж буй аймгийн тоонд багтаж байна. Тус аймгийн эдийн засгийн бүтцийн хувьд 55 хувийг хөдөө аж ахуй, 28 хувийг үйлчилгээ, 14 хувийг аж үйлдвэр, 4 хувийг нь уул уурхай  эзэлж байгаа. Тиймээс тус аймгийн хувьд байршлынхаа давуу талыг ашиглан ХАА, аялал, жуулчлал үйлчилгээний салбараа хөгжүүлэх боломж байгааг УИХ-ын дарга онцлон тэмдэглэсэн.

Иргэдийн зүгээс цахилгаан дулааны үнийн шөнийн тарифын хөнгөлөлт, Дундговь аймагт баригдаж буй дулааны станцын гүйцэтгэл, сургууль, эмнэлгийн барилгын шинэчлэл, уул уурхайн нөхөн сэргээлт зэрэг аймаг, суманд тулгамдаж байгаа олон асуудлаар асуулт асууж, саналаа хэлж, УИХ, Засгийн газрын гишүүдээс хариулт авсан ба чуулганыхаа завсарлагаанаар орон нутагт ийнхүү ажиллаж, орон нутгийн тулгамдсан асуудал, иргэдийн саналыг сонсож, мэдээлэл өгсөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, гишүүдэд талархаж буйгаа илэрхийлсэн юм. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
М.Батчулуун давж заалдах шатны шүүхэд ханджээ Өчигдөр
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоо… 2026/08/17
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 1 САЯ ТӨГРӨГ БОЛЛОО 2026/08/17
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ 2026/08/17
COP17 “Торгоны замын жингийн цуваа“-гаар эхэллээ 2026/08/17
Алга болсон 10 настай охиныг хайх ажлыг 77 хүн, 8 автомашин, 3 мотоцик… 2026/08/11
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эрг… 2026/08/11
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 2026/08/06
Засгийн газраас бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тогтоол гаргав 2026/08/05
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 2026/08/05
Засгийн газар: Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод бо… 2026/08/05
Энэ сарын 2,3-нд нийт 4140 тонн АИ-92 автобензинийг Сүхбаатар боомтоор… 2026/08/04
Т.Даваадалайн 5.2 тэрбумын хахууль авч, 16.9 тэрбумын ажилд хууль буса… 2026/08/04
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
ОБЕГ: Улсын хэмжээнд 67 удаагийн дуудлагад шуурхай ажиллаж, 14 хүний а… 2026/07/27
АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2026/07/24
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна 2026/07/24
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол нян судлалы… 2026/07/24
Ц.Идэрбат: Хөдөөнөөс мах авчирсан ч “Хүмүүс авахгүй байна” гээд буцжээ 2026/07/24
Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2026/07/24