ИРГЭН: Түргэний жолоочийн буруу юм шиг ярьж байна. 600 гаруй километр хол замд, цагийн давчуу, цас мөсний хэцүүд яаж яарч сандарч явсан бол

admin@talim.mn
2025/03/14

Иргэн: М.Түвшинжаргал өөрийн цахим хуудаснаа

"Сэтгэл эмзэглүүлсэн эмгэнэлт мэдээ, цочирдмоор зураг сошиал сүлжээгээр сайт болгон цацаж байх юм. Төрж өссөн аймаг, нутгийн маань зураг хаалган дээрээ наасан эвдэрхий түргэний тэрэг. Зам дээр хэвтэх хүчилтөрөгчийн хоёрын хоёр баллон. Хоёрын хоёр хүнд баллоноор хүчилтөрөгч дүүргээд гарсныг бодоход их л хүнд хүмүүс тээвэрлэж явж дээ. Хармааргүй байсан ч дахиж хараад тэр зураг дундаас ямар нэг юм хайх шиг, амьдын цогийн өчүүхэн зүйл эрэх шиг.

Түргэний жолоочийн буруу байсан юм шиг мэдээг хаалтын гэрээтэй сайтууд цацаж байна. Ажлын гараагаа төрж өссөн нутаг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн эмчээр эхлүүлж байсны хувьд эрүүл мэндийн салбарын ажилчид, эмч, жолооч нарын хүнд хэцүү ажлын зах хагасаас мэдэрсний хувьд үнэхээр эмзэглэлээ.

Аймгийн төв дотор л өвдөж зовсон хүн тээвэрлэх хэцүү байдаг. 600 гаруй километр хол замд, цагийн давчуу, цас мөсний хэцүүд яаж яарч сандарч явсан бол доо. Өвдөж зовсон хүний ёолох дуу, ар гэрийнхний аргаа барсан харц, тэдэнд туслах гэж хичээн чадах бүхнээ тэмтчиж байгаа эмч, цаг хугацаатай уралдахын тулд жолоогоо барин сандарч яваа жолооч залуу нүдэнд харагдах шиг. Үнэхээр харамсалтай. Хажууд нь байсан юм шиг худлаа ярьдаг, харсан юм шиг дүгнэлт гаргадаг новшнууд л олон болж дээ...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10