Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Польшийн Ерөнхийлөгч А.Дуда албан ёсоор угтаж авлаа

admin@talim.mn
2025/03/13

Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг тус улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Ерөнхийлөгчийн ордондоо албан ёсоор угтан авлаа.

Хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, ёслолын буудлага үйлдсэний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөв. Төрийн тэргүүн нар угтах ёслолд оролцсон Монгол, Польшийн албан ёсны төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Польшийн Ерөнхийлөгчийн ордон нь 1643 онд баригдаж эхэлсэн, Польшийн түүхтэй салшгүй холбоотой уран барилгын нэг юм.

Ордонд Ерөнхийлөгч А.Дуда амьдарч, ажилладаг бөгөөд Ерөнхийлөгчийн уулзалт зэргээс гадна гадаад улсын төрийн тэргүүн, дээд, өндөр түвшний төлөөлөгчдөд зориулсан ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг.

Монгол, Польш Улс 1950 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дипломат харилцаа тогтоосон.

Польш Улс 37 сая гаруй хүн амтай. Парламентын засаглалтай бөгөөд Сейм, Сенат гэсэн хоёр танхимтай. Сеймийн гишүүдийг пропорциональ, Сенатын гишүүдийг мажоритар системээр сонгодог.

Ерөнхийлөгч А.Дуда 2020 онд таван жилийн хугацаагаар дахин сонгогдсон. 1996 онд Хууль зүй, удирдлагын ухааны чиглэлээр их сургууль төгссөн. “Польшийн захиргааны эрх зүй дэх хуулийн ашиг сонирхол” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

Польшийн Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 860 гаруй тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 23 мянга гаруй ам.доллар. Дундаж цалин 2,000 гаруй евро, дундаж тэтгэвэр 940 евро.

Аж үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй, металлурги, уул уурхай эдийн засгийнх нь голлох салбарт тооцогддог.

Тус бүр 350 гаруй тэрбум еврогийн үнэ бүхий машин, тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, металлурги экспортолж, импортолдог. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ жил бүр өсөж, 3,7 тэрбум еврод хүрчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10