В.Путин: Оросын нутагт довтолсон этгээдүүдийг алан хядагчид гэж үзэх ёстой

admin@talim.mn
2025/03/13

Украины арми Оросын Курск муж орчимд хэсэг газрыг хяналтдаа авснаас хойш анх удаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тус мужид очжээ. Тэрээр Курск мужид очиж нөхцөл байдалтай танилцаж, Оросын жанжин штабын дарга Валерий Герасимов болон "Умард" бүлэглэлийн удирдлагуудтай уулзаж ярилцсан байна. 

Валерий Герасимов илтгэл тавьж, Курск мужийн 86% нь буюу 1.1 мянган кв/км газар нутгийг чөлөөлсөн, сүүлийн тав хоногт гэхэд 24 сууринг чөлөөлснийг дурьдав. Украины тал нийт 68 мянган хүн 7 мянган техникээ алдсан, украины армийн бүлэглэлийг бүрэн тусгаарласан, одоо үе шаттайгаар устгаж байна гэжээ.

В.Путин илтгэлийг сонссоны дараа ойрын хугацаанд Курск мужид бүгсэн дайсныг нэгмөсөн бут цохиж дуусгах, улсынхаа хилийн дагуух шугамыг буцааж сэргээх үүрэг өгчээ. В.Путин цэргийнхэнд хандаж Оросын нутагт халдан довтолсон этгээдүүдийг алан хядагчид гэж үзэж хандах ёстойг цэргийнхэнд сануулсан байна. Тодруулбал тэрээр хэлэхдээ, "Энд Курск мужид байж, энгийн иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд /өөрөөр хэлбэл украины зэвсэгт хүчин/ ОХУ-ын хуулийн дагуу бүгд алан хядагчид болно. Гэхдээ, бидний гарт орсон хүмүүст бид хүмүүнлэг хандаж байгаа, хандах ч ёстой. Түүнээс гадна, 1949 оны Цэргийн олзлогдогч нартай харьцах тухай Женевийн конвенци гадаадын хөлсний цэргүүдэд үйлчилдэггүйг дахин сануулмаар байна" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10