Ц.Туваан: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлнэ

admin@talim.mn
2025/03/13

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо” хэмээн мэдээлэв.

Тэрбээр цааш хэлэхдээ "Энэхүү шийдвэр нь шууд болон дам байдлаар манай улсын эдийн засагт эерэг үр дүн авчирна. УИХ-аас тус хэлэлцээрийг соёрхон баталсны дараагаар компани хоорондын гэрээ байгуулна. Гэрээний хүрээнд 5 сая тонн нүүрс борлуулах боломж бүрдэнэ. 

Үүний зэрэгцээ хил холболтын төмөр замын асуудал нь зөвхөн Гашуунсухайт-Ганцмод боомт биш, Ханги-Мандал, Шивээхүрээ-Сэхэ, Бичигт-Зүүн хатавч, цаашлаад гурван улсын хооронд барих баруун зүүн коридор гээд үр дүнтэй олон асуудлыг араасаа дагуулна. 

Түүнчлэн урд хөрштэйгөө зогсонги байдалд ороод байсан дараа дараагийн томоохон төслүүдийг хөдөлгөх боломжийг олгосон шийдвэр боллоо. УИХ-ын хаврын чуулган удахгүй нээлтээ хийнэ. Тус чуулганы эхний асуудал бол дээрх хэлэлцээр байх болно" гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10