Хуульч Б.Буяндэлгэр хуулиа зөв ойлгож хэрэглэвэл Шинийн 2,3,4-нийг амралтын өдөр гэж шийдвэрлэх бүрэн боломжтой

admin@talim.mn
2025/02/24

Хуульч Б.Буяндэлгэр ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгаланд ханджээ.
Тэрбээр: Сайд та “Хөдөлмөрийн тухай хуулинд Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдөр нийтээр амрах баярын өдөр гэж заасан боловч энэ жил Шинийн 1 байхгүй тул 2 өдөр амарна” гэсэн мэдэгдэл тайлбар хийж байна. 

Хуулийг хэрхэн зөв ойлгож хэрэглэх вэ гэдэг маш чухал. Хуулийг хэрэглэх гэдэг нь хуулийг биелүүлэхээс тусдаа ойлголт бөгөөд сүүлийн үед хуулийг тайлбарлан хэрэглэх гэсэн утгыг илүү илэрхийлэх болсон. 
Энэ үүднээс хуулийг хэрэглэхдээ хуулийн зорилго, үзэл баримтлал, агуулга, хууль тогтоогчийн хүсэл зориг, хуулийг батлан гаргаж байсан цаг үе, нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг зайлшгүй харгалзан авч үзэх ёстой. 
Үүний дотроос тухайн хууль, хуулийн зүйл заалтыг баталсан хууль тогтоогчийн хүсэл зориг тун чухал. Монгол Улсын Их Хурал Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдийг нийтээр амрах баярын өдөр болгон тогтоохдоо монголын ард түмний уламжлал, ёс заншилд гүн хүндэтгэлтэй хандаж хахир өвлийг өнтэй давж, урин хавартай золгосны баяраар нь өргөн дэлгэр баярлуулж, цэнгүүлэх, өвлөж ирсэн зан үйлээ амар амгалан үйлдэх боломжийг хангах хүсэл зоригийн үүднээс Цагаан сарын эхний 3 өдөр нь ямар ч тохиолдолд амралтын өдөр байхаар хуульчилсан болох нь тодорхой бөгөөд ойлгомжтой юм. 
Харин энэ жил билгийн тооллын Цагаан сарын шинийн 1 байхгүй таарсан нь тухайн хуулийг батлах цаг үед урьдчилан харах боломжгүй байдлаас шалтгаалсан эрх зүйн хийдлийг үүсгэж байх тул энэхүү хийдлийг хэрхэн зөв шийдэх вэ гэдэг асуудал тулгарч байна.  Аутентик буюу хууль тогтоогчийн тайлбар (УИХ-ын тогтоол) гарч болох боловч энэ нь цаг хугацааны хувьд боломжгүй байна. Дээд шүүхийн тайлбар (легал тайлбар) эрх зүйн тодорхойгүй байдлын улмаас гарах боломжгүй байгаа. 
Иймээс Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн зорилго, үзэл баримтлал, агуулга, хуулийг батлан гаргах үед дээрх хийдлийг урьдчилан харах боломжгүй байсан нөхцөл байдал зэргийг харгалзан дээр дурдсан хууль тогтоогчийн хүсэл зориг ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн байх зайлшгүй шалгуурыг хангаж байх тул Засгийн газар энэ асуудлыг тогтоол гарган "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн Цагаан сарын шинийн 2, 3, 4-ний өдрүүдийг нийтээр амрах өдрүүд гэж тодотгон шийдвэрлэх бүрэн боломжтой юм. 
Энэ нь зөвхөн хуулийг зөв ойлгож хэрэглэх асуудал бөгөөд хууль тогтоогчийн бүрэн эрхэд халдаж байгаа хэрэг огтхон ч биш, харин ч хууль тогтоогчийн зорилго, хүсэл зоригийг бататган хэрэгжүүлсэн, ард түмний ашиг сонирхолд нийцсэн, тэдний төр засагтаа итгэх итгэлийг нэмэгдүүлсэн алхам болох юм. 
Таныг хүндэтгэсэн хуульч
Б.Буяндэлгэр 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10