​Д.Бум-Очир: Цагаан сар бол зүгээр нэг баяр биш бүх нийтийг хамарсан сэтгэл засал юм.

admin@talim.mn
2025/02/24

Цагаан сар бол зүгээр нэг баяр биш бүх нийтийг хамарсан сэтгэл засал юм. 
Учир нь цагаан сараар уурлаж бухимдахгүй байх, хараасан доромжилсон үг хэллэг хэлэхгүй байх, хүнтэй муудахгүй байх, муудсан бол эвлэрэх, хар буруу, муу муухай зүйл бодолгүй, сайн сайхныг зөгнөн бэлгэдэж, гэгээн цагаан бүхнээр зүрх сэтгэл, оюун санаагаа дүүрэн байлгах учиртай. Энэ бол “Цагаан сар”-ыг Цагаан сар гэж нэрлэдгийн нэгэн чухал учир шалтгаан. Хувь хүний сэтгэл зүй, нийгмийн харилцаанд чухал ач холбогдолтой энэ онцлог нь цагаан сарыг дэлхийд хосгүй болгодог. Наадам л дэлхийд ганцхан юм биш Цагаан сар ч дэлхийд ганцхан. Учир нь бүх нийтийн сэтгэл заслын ач холбогдолтой үндэсний хэмжээний баяр дэлхийд өөр миний мэдэхээр лав байхгүй. Тиймээс Цагаан сарыг бусад Азийн оронд байдаг хаврын баяраас илүү зүйл биш гэж ойлгох нь түүний монгол онцлогийг үнэ цэнгүй болгож байгаа хэрэг болно. Хаврын баяр мөн мөн нь мөн боловч Цагаан сар бол давтагдашгүй Монгол онцлог бүхий хаврын баяр гэж ойлгох нь зүйтэй. Бид Цагаан сарын энэ мэт бусад онцлог, утга чанарыг хойч үедээ өвлүүлэн үлдээж байж Монголын Цагаан сар Монголоороо хадгалагдан үлдэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10