АХИН СЭРГЭСЭН ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН 80 ЖИЛ

admin@talim.mn
2025/02/24

2024 оны 12 сарын 27, 28-ны өдрүүдэд Монголын Бурханы Шашинтны Төв – Гандантэгчэнлин хийд дахин сэргэсний 80 жилийн ой тохиосон юм.

Гандантэгчэнлин хийд нь анх 1838 онд Тавдугаар Богд Жэвзүндамба хутагтын зарлигаар байгуулагдан, Монголын Бурханы Шашинтны төв болон өргөжсөн түүхтэй. Гэвч 1938 онд социалист нийгмийн их хэлмэгдүүлэлтийн улмаас тус хийдийн үйл ажиллагааг албан ёсоор зогсоож байв. 
Хэдийгээр тухайн үед шашин шүтлэг хориглогдож байсан ч хийдийн лам хуврагууд нууцаар "Мөнхийн хурал" хурсаар, шашны уламжлалт зан үйлийг хадгалан үлдээх үйлсээ тасралтгүй үргэлжлүүлсээр байжээ. 
Улмаар 1944 онд “Мөргөлийн дуган” нэрээр дахин нээгдэж, цомхон хүрээнд үйл ажиллагаагаа сэргээн явуулж эхэлсэн нь Монголын шашин, соёлын хувьд түүхэн чухал үйл явдал болсон юм. 

Гандантэгчэнлин хийдийн дахин сэргэсний 80 жилийн ойн хүрээнд эрдэмтэн судлаачдын дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, мөн Батцагаан дуганы нэгдүгээр давхарт тус хийдийн үүсэл, хөгжил, Монголын шашин, соёлын өв, түүхийг өгүүлэх ховор гэрэл зургийн үзэсгэлэн дэглэгдсэн юм. Энэхүү үзэсгэлэн нь зөвхөн түүхэн зургуудыг дэлгэн харуулахаас гадна, Монголын шашин, соёлын гайхамшигт өвийг олон нийтэд сурталчлан таниулах онцгой ач холбогдолтой үйл явдал боллоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Хаврын улирлын махны үнийг тогтвортой байлгахын тулд 10-… Өчигдөр
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10