15 дахь жилдээ зохион байгуулж буй “GrandAwards” наадмын онцлох аж ахуйн нэгж, хувь хүмүүст шагнал гардуулах үйл ажиллагаа 2025.02.24-нд тохиох аж. “Нийгмийн хариуцлагын төлөө” уриатай “GrandAwards” наадмаас салбар, салбарын шилдгүүдтэй олон нийт танилцдаг. Өмнөх жилүүдэд “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье”, “Хувийн хэвшил үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойд”, “Бизнесийн тогтвортой хөгжлийн төлөө”, “Технологийн дэвшилтэй хамтдаа” зэрэг уриан дор зохион байгуулж байв. Монголын сайтын холбоо сүүлийн жилүүдэд мэдээллийн ивээн тэтгэгчээр оролцдог уламжлал тогтжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна