Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Багахангайн өртөөнөөс Хөшигийн хөндий рүү зам тавина

admin@talim.mn
2025/02/12

Гашуунсухайт Ганц мод боомтын төмөр замын асуудлаар Монгол Улс, БНХАУ-ын засгийн газрын ажлын хэсгүүдийн шийдвэрлэсэн асуудлыг протокол байдлаар гарын үсэг зурж батална. Үүний дараа хэлэлцээр УИХ-д соёрхон батлагдсанаар компаниудын гэрээг байгуулна.

Зарим гишүүд сайжруулах санал хэлсний дагуу сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа гэх засварыг оруулсан. Мөн гурвыг цогцоор буюу нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт гэсэн гэрээнд гарын үсэг зурмагц нэг дор хэрэгжинэ. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд БНХАУ-д таатай нөхцөл олгох гэснийг залруулж харилцан ашигтай, хуулийн дагуу явах өөрчлөлтийг орууллаа.

Зам тээврийн сайд Ж.Дэлгэрсайхан:  Яамд өөрсдөд хамаарах гэрээнүүдийг хийнэ. Хил дамнасан бүтээн байгуулалт нь нэг байгууламж учир нэг компани хийх нь зүй ч Монгол Улсын хуулийн дагуу тендер зарлаж, үнэ өртгийг хямдруулж, нөгөө талтай харилцан тохиролцох замаар ажил үргэлжилж байна.

Өнөөдрийн хурлаар шийдсэн өөр нэг асуудал бол Багахангайн өртөөнөөс Хөшигтийн хөндий хүртэл салаа зам тавихаар болсон. Ингэснээр Улаанбаатарт орж ирдэг чингэлэг тээвэр болон төмөр замын ачаа барааны зууч, терминалуудыг гаргаж Хөшигтийн хөндийд төвлөрүүлэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10