Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир: Улстөржилтөөр биш ажлаараа үр дүнгээ ард түмэндээ тавиулах болно.

admin@talim.mn
2025/02/11

Булган аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг өрсөлдөгч АН-аас өргөн барьснаар уг асуудлыг ирэх пүрэв гарагт хэлэлцэхээр болсон билээ. Тэгвэл уг асуудлаар Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой ярилцлаа. 

-Таныг огцруулах асуудлыг Булган аймгийн АН-аас сонгогдсон төлөөлөгчид оруулж иржээ. Хууль зөрчсөн томилгоо хийсэн гэх үндэслэл байна билээ. Энэ талаар хариулт өгөөч? 

-Булган аймаг 29 төлөөлөгчтэй. 15, 14 гэсэн байдлаар хоёр намаас төлөөлөгч сонгогдсон. Энэ өвөл улс төр нэлээд халуухан байна. Би ажлаа аваад гурван сарын хугацаа өнгөрлөө. Намайг намтраа буруу бичсэн, томилогдсоноос хойш хууль бус томилгоо хийсэн гэсэн үндэслэл гаргасныг хэвлэлээс уншлаа. Тун удахгүй Булган аймагт хойд бүсийн чуулган болно. Тэр асуудлаа хөөцөлдөөд явж байна даа. 

-Танай намд таны төлөө саналаа өгөх хүн олон байгаа байх. Яагаад гэнэт ийм асуудал яригдах болов? 

-Хуурамч бичиг баримт бүрдүүллээ гэх мэтээр хэвлэлээр л яваад байгаа. Томилогдсон цагаас эхэлж улстөржүүлсэн дээ. Хуурамч бичиг бүрдүүлээд томилогддог үе өнгөрсөн. Бүх зүйл ил тод, маш олон шат дамжлагыг дамждаг. Төрийн албанд ажилласныг маань тооцохгүй гэж улайрч, төрийн албанд ажиллаагүй мэтээр гүтгэж байгаа. 

Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газар чинь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг шүү дээ. Би тэнд 2018-2023 оныг хүртэл ажилласан. Дарга нь Төрийн захиргааны албан хаагч байдаг. Тэгэхээр төрийн албанд гурван жил ажилласан байх нь заавал төрийн захиргаа байх албагүй байдаг. Энэ дагуу бичиг баримтаа бүрдүүлж өгөөд томилогдсон. Ард иргэдэдээ мөрийн хөтөлбөрөө танилцуулаад явж байх зуур АН-аас огцруулах бичиг өргөн барьсан юм билээ. 

-Сумын Засаг даргыг хууль зөрчиж томилсон гэх асуудалд тайлбар өгөхгүй юу? 

-Сумын Засаг даргыг хууль зөрчиж томилсон гээд байгаа юм. Тухайн сум, орон нутгийн ИТХ нь хуралдаад материалаа ирүүлсэн. Түүнийг нь АТГ руу явуулаад ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэн учраас томилсон. Нөгөө талаас шүүхэд өгчихсөн байгаа юм билээ. Шүүхийн шийдвэр гараагүй байгаа. 

Аймгийн Засаг даргыг огцруулах хоёр үндэслэл байдаг. Нэгдүгээрт, хуулийг удаа дараа ноцтой зөрчсөн тохиолдолд Ерөнхий сайд огцруулдаг. Хоёрдугаарт, батлуулсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадаагүй, шаардлага хангаагүй бол огцруулах заалттай. Тэгэхээр энэ хүмүүсийн бариад яваад байгаа зүйл нь үндэслэлгүй юм. 

-Та ажлаа аваад хэр удаж байна? 

-Гурван сар ч болоогүй байна. Ажлаа ч эхлээгүй байхад ийм зүйл яриад явж байгаад гайхаж байгаа. Энэ хавар хойд бүсийн том чуулга уулзалт зохион байгуулчих гээд улстөржилтийг үл тоогоод ажлаа хийгээд явж байна. Тамгын газрын даргыг үндэслэлгүй томилсон гээд байгаа юм. Манай хуучин дарга өөрийн хүсэлтээр Булган аймгийн Стандарт хэмжилзүйн газар руу шилжсэн байдаг. Нэгдүгээр сард энэ орон тоонд хүн авахаар болж, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргад санал тавьсан ч орох боломжгүй гэсэн хариу өгсөн. 

Бодлогын хэлтсийн даргад мөн санал тавьсан ч татгалзсан учраас Булган сумын Засаг даргаар дөрвөн жил, Тамгын газрын даргаар 12 жил ажилласан хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм. Төрийн албаны хуулиараа сонгон шалгаруулалт нь явагдаад орны хүн томилогдох хүртэл түр алба эрхэлж буй л асуудал шүү дээ. Аймгийн ИТХ-д өөрийнхөө тайлбарыг өгөөд явна. 

-Олонхи шийдвэр гаргавал та ажлаа өгөх үү. Намын хурал бас товлогдсон юм байна шүү дээ? 

-Надад ажлаа өгөх үндэслэл байхгүй. 13-нд аймгийн ИТХ хуралдана. 15-нд бол Намын бага хурал болж байгаа юм. Тэр асуудалтай холбоотой улстөржилт яваад байгаа гэж ойлгосон. Гүтгэлэг хэрээс хэтэрч байна л даа. Миний өгсөн ярилцлагыг таслаад, хооронд нь хольж хутгаж, нэмж хасаад гаргаж байх жишээтэй. 

Өөртөө хэрэгтэй байдлаар таслаж байгааг нь хараад байгаа. Одоо сонгууль дуусчихсан. Эв нэгдлээ бариад, урагшаа хараад ажиллах хэрэгтэй байна. "Булганы сэргэлт" гэж мөрийн хөтөлбөрөө иргэдэдээ танилцуулаад явахад маш их дэмжиж байна, иргэд маань. Холбогдох мэдээллүүдийг баримт нотолгоотой тавиад, ажлаа хийгээд явна. 

-Таныг ажлаа өгвөл дараагийн Засаг даргаар өмнөх Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ яригдаж байгаа юм уу? 

-Ёстой хэлж мэдэхгүй юм. Намын дарга учраас тийм яриа хийгдэх л байлгүй дээ. Тийм юм болохгүй байх. Өмнөх сонгуулиар дүнгээ тавиулсан хүн шүү дээ. Хагас жилээр ажлаа төлөвлөөд, мөрийн хөтөлбөрөө гаргаад ажлаа хийгээд явна. Улстөржилтөөр биш ажлаараа үр дүнгээ ард түмэндээ тавиулах болно.


0
angry
0
care
1
haha
7
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.211
2025/02/11
0
0
Амжилт
Хариулах
202.126.89.12
2025/02/11
0
0
Ariunerdenee chi yasan hanaj tsadahgui shunaltai Hun be? 2 songuuli daraalalaad namaa ylagduulsan hariutsalgaa huleegeed namiin tamga temdegee uguhgui zugtaana. 4 jil baahan temtseen uraldaan zohion baiguulsan uur yuch hiigeegui
Хариулах
Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10