Налайх дүүргийн менингококкт халдвар авсан хүүгийн бие хүнд байна

admin@talim.mn
2025/01/30

Өчигдөр өглөө 8:30 маш өндөр халууралттай 3 нас 7 сартай эрэгтэй хүүхэд Налайх дүүргийн "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвд ирж үзүүлсэн. ХӨСҮТ-ийн лабораторид шинжилгээ өгснөөр 17 цагт шинжилгээний хариугаар менингит болох нь тогтоогдсон. Хүүхэд 28-ны шөнө халуурч хоносон бөгөөд өглөө биеэр нь тууралт гарсан. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа ба хордлого ихтэй. ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээнд хоносон.

Налайх дүүргийнхэн эрсдэлт бүлгийн ойрын болон холын хавьтлуудыг бүртгэж дууссан ба сэжигтэй тохиолдол одоогийн байдлаар гараагүй байна. Мөн 24 цагийн дотор 41 боловсролын байгууллагад ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ.

Хүүгийн явж байсан цэцэрлэг мөн цэцэрлэгийн байранд байдаг 160-р сургууль, тухайн хүүхдийн эгчийн сургууль гэсэн гурван байгууллагыг тусгаарлалтад авсан.

Өвчний нууц хугацаа 2-7 хоног байдаг. Тиймээс тухайн гурван байгууллага дээр 10 хоногийн хугацаанд хорио тогтоож хичээл сургуулийг хаажээ. Тохиолдол нэмэгдэн гарч ирвэл бүх сургууль цэцэрлэг боловсролын байгууллагуудыг хаах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

"Хүүхэд тань гэнэт өндөр халуурвал цэцэрлэг, сургуульд нь огт явуулалгүй дүүргийн юм уу өрхийн эмнэлэгт заавал үзүүлж оношоо тодруулаарай.

Менингококкын халдвар нь богино хугацаанд хурдан хүндэрдэг аюултай өвчин тул бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд халууны шилээ ойрхон байлгаж өндөр халуурвал биед нь тууралт гарсан эсэхийг шалгаарай. Тууралт нь доод мөчдөөс эхэлж гардаг ба гэрэлд мэдрэг, ноомой болох шинж тэмдэг илэрнэ" гэж зөвлөлөө.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10