Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулинг хүлээн авч уулзлаа.

admin@talim.mn
2025/01/29

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа уулзалтын эхэнд 1997 оноос хойш Азийн хөгжлийн банк нь Монгол Улсад буцалтгүй тусламж болон техникийнтуслалцааны төслүүд дээр хамтран ажиллаж, хотболон суурин газрыг хөгжүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэнд талархал илэрхийлээд манай улсын тогтвортой хөгжлийг ахиулахад бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Монгол Улсын Их Хурал Нэгдсэн үндэстний байгууллагаас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг идэвхжүүлэх зорилгоор 2023, 2024 онд Стэнфордын их сургууль, “Бан Ги Мун” сантай хамтран Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээг амжилттай зохион байгуулсан. Энэ хүрээнд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, энхтайван, шударга ёс, хүчирхэг институцийг бэхжүүлэхэд түлхэц болж, эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 20-30 хувь болгон нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлснийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” сэдвийн хүрээнд Тогтвортой байдлын чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Ази болон Алтайн бүс нутгийн улс орнуудын бодлого боловсруулагчид, шинжээчид, судлаачид, дадлагажигчдыг нэгтгэх зорилготой юм.

Хэлэлцүүлэг нь бүс нутгийн түншлэлийн ач холбогдлыг онцолж, байгаль орчны нийтлэг сорилттой тэмцэх дэлхийн сургамж, шилдэг туршлагад тулгуурлан Ази болон Алтайн бүс нутагт хамтын ажиллагааг бий болгоход төвлөрнө. Ногоон санхүүжилт, техникийн хамтын ажиллагаа, дипломат харилцаанд анхаарлаа хандуулсан энэхүү яриа хэлэлцээнд ивээн тэтгэгчээр хамтран ажиллахыг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10