Т.Доржханд сайдаа: Ард түмнийг хуурч цахилгааны үнийг дөрөв дахин нэмсэн сайд та огцрох ёстой

admin@talim.mn
2025/01/29

Тэрээр эрчим хүчний реформыг хийнэ. Энэ салбарт хөрөнгө оруулалт татна. Ингэхийн тулд юуны түрүүнд цахилгааны үнийг иргэдийнхээ амьжиргаанд нийцүүлэн нэмэхээс өөр арга байхгүй. Гэхдээ үнэ тарифыг бид огцом нэмэхгүй. Хамгийн ихдээ одоо байгаа үнэ дээр 30 хувь хүртэл л нэмнэ. Үүнээс илүүг нэмбэл ард түмний минь амьжиргаа, орлого дийлэхгүй гэж ярьж, амласан. Угтаа үнэ нэмэхээс эхлэх биш салбарт ужгирсан хүнд суртал, бүтцийг нь гажуудуулсан авлигын сүлжээг нураахаас эрчим хүчний реформ хийгдэх учиртай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан. Гэвч үнийг эхлээд нэмсэн. Гэтэл бодит байдал дээр цахилгааны төлбөр 30 хувь биш, гурваас дөрөв дахин нэмэгдчихсэн байна. Сард цахилгааны төлбөрт 30 мянган төгрөг төлдөг айл нэмэгдлийн 30 хувиар бодоход 39 мянган төгрөг л болох байсан. Харамсалтай нь Төрийн сайд бидэнд худлаа хэлсэн учраас энэ төлбөр 120 мянган төгрөг буюу дөрөв дахин нэмэгдчихсэн байна. Ингэж ард түмнийг хууран мэхлэх замаар төрийн ажил явуулж байгаа нь ёс зүйтэй үйлдэл мөн үү, Т.Доржханд сайд аа. Төрийн сайд хүн ард түмнээ ингэж гөлөг төөрүүлнэ гэгчээр тулга тойруулан хуурч болохгүй. Төрийн сайд худал хэлбэл хэн энэ төрд чинь итгэх вэ. Тиймээс хамгийн хориотой зүйл бол Монголын төр худал хэлж болохгүй, ард түмнээ хууран мэхлэх замаар удирдахгүй байх. 

Мөн цахилгааны үнэ нэмэхийн тулд зориуд санаатайгаар тасалдал үүсгэж дүүрэг дүүргээр нь харанхуй болгож байсан юм биш үү гэсэн хардлага ард түмний дунд үүсчихээд байна. Тиймээс та ард түмнээ хуурч төрийн нэр хүндийг гутааж, ёс зүй алдсандаа хариуцлага хүлээж сайдын суудлаасаа огцрох ёстой.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10