НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа шалгасан хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ

admin@talim.mn
2025/01/27

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл Патрол загварын автомашинтай мөргөлдсөн осол гарснаар хүчтэй дэлбэрэлт болж, гал гарсан. Үүний улмаас долоон хүний амь нас эрстэж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан юм. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Улсын мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хүрээнд "Дашваанжил" ХХКийн удирдлага Н.Б, тухайн компанийн жолооч Н.Р нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас тухайн үед замын хөдөлгөөнд зорчиж явсан дөрвөн энгийн иргэн, ажил үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын гурван алба хаагч буюу нийт долоон хүний амь насыг хохироосон ослын улмаас таван хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нэг хүнд хүндэвтэр гэмтэл учирсан иргэдийн болон хуулийн этгээдийн эд хөрөнгөд хохирол учирсан асуудал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэж Улмаар "Дашваанжил" ХХК-ийн удирдлага болон ажилтныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох 11.3 буюу хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулах 11.5 буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл болгоомжгүйгээр учруулах гэсэн зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ одоогоор 11.8 тэрбум төгрөг гэсэн тооцоолол гарчээ. 

Мэдээллийн дараа олны анхаарлыг татсан хэргүүдийн талаарх асуултад хариуллаа.

  • Бусдын амь насанд хүрч ял эдэлж байсан Б.Махбалыг тэнсэнгээр сулласан ч прокурор эсэргүүцэл бичсэнээр эргэн хоригдож, ялаа эдэлж байна. Б.Махбал ШШГЕГ-ын харьяа Багануур дүүргийн 427 дугаар хаалттай, нээлттэй хорих ангид ял эдэлж байгаад ялын тооцоо буруу бодогдож, хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан. Энэ асуудлаар прокуророос эсэргүүцэл бичиж, эсэргүүцэл биелэгдсэн. Одоо холбогдох хууль тогтоомжийн дагуу хоригдол Б.Махбал нь шүүхээс тогтоосон дэглэм зэрэглэлд хорих ялаа эдэлж байна. 
  • "УИХ-ын гишүүн асан Ажнай Д.Бат-Эрдэнэд холбогдох нүүрсний хэргийг шалгаж байна. Энэ хэрэгт торгох ял оногдуулсан шийдвэр гараагүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эргэн сануулахад, гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнийн 2006-2022 оны хооронд орон нутгийн гэгдэх “Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-өөс ногдол ашиг хуваарилах шийдвэрүүдийг гаргуулан гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогчоор дамжуулан олговол зохих хэмжээний ногдол ашгийн дүнгээс өөртөө 28.7 тэрбум төгрөг, “Ажнай” корпорацидаа мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр илүү олгуулсан гэх асуудлаар хуулийнхан шалгаж буй.
  • Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн гэх "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-2, 18.6-1-д зааснаар буруутган шалгаж байна. О.Мөнхжин нарын койны хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байна.
  • УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг АТГ-аас шалгаж буй. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх зүйл ангиар шалгаж буй. Шалгалтын явцад тэрээр "Ээжийгээ БНСУ-д эмчлүүлэх тул гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж байна" хэмээн өргөдлөө гаргаж, чөлөөлөгдсөн. Улмаар эргэн ирээгүй тул түүнийг эрэн сурвалжилж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10