НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫН 10 СУРГУУЛЬ БОЛОН АРХАНГАЙ АЙМГИЙН АЛСЛАГДСАН ЗУРГААН СУМЫН СУРГУУЛЬД 550 ШИРХЭГ IPAD ХАНДИВЛАЛАА

admin@talim.mn
2025/01/20

НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫН 10 СУРГУУЛЬ БОЛОН АРХАНГАЙ АЙМГИЙН АЛСЛАГДСАН ЗУРГААН СУМЫН СУРГУУЛЬД 550 ШИРХЭГ IPAD ХАНДИВЛАЛАА

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Шимизү Такэноригийн санаачилгаар Японы Чибагийн технологийн их сургуулиас Улаанбаатар хотын гэр хорооллын арван сургууль болон Архангай аймгийн алслагдсан зургаан сумын сургуулиудад  550 iPad хандивласныг өнгөрсөн баасан гарагт хүлээн авлаа. Тээвэрлэлтийн зардлыг Японы “KDDI” корпорац (Мобиком) ивээн тэтгэсэн ба талууд цаашид тус үйл ажиллагааг амжилттай үргэлжлүүлэх санамж бичгийг байгуулав. 

Санамж бичигт Чибагийн технологийн их сургуулийн захиргааны албаны дарга Огава Ясүо, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар гарын үсэг зурж, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Чибагийн технологийн их сургуулийн зөвлөх, Элчин сайд асан Шимизү Такэнори нар оролцон, энэхүү бэлгийг үр дүнтэй ашиглаж, хүүхдийг боловсролд тэгш хамруулах, чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмшихэд нь тус болохыг хүслээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10