Голомт банк 50 сая ам.долларын ногоон бонд гаргалаа

admin@talim.mn
2025/01/06

Голомт банк олон улсын зах зээлд 5 жилийн хугацаатай, жилийн 8%-ийн хүүтэй 50 сая ам.долларын ногоон болон нийгмийн чиглэлийн бондыг 2025 оны 01 сарын 02-ний өдөр гаргаж, олон улсын хөрөнгө оруулагчдаас амжилттай санхүүжилт татлаа. Голомт банкны гаргаж буй энэхүү бонд нь Монгол Улсын корпорейт бондуудаас дэлхийн зах зээлд гаргаж буй хамгийн хямд хүүтэй бонд гэдгээрээ онцлог юм. 

Энэхүү бондын хүрээнд хүлээгдэж буй үр дүн

Бондын эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, бохирдол бууруулах болон байгаль орчинд ээлтэй бусад төслүүдэд зарцуулах ба дараах тодорхой үр дүнгүүд гарахыг тооцоолж байна. Үүнд:

  • Тогтвортой, ногоон зээлийн багцын өсөлтийг нийт зээлийн багцын 4.5 хувьд хүргэх буюу 400 гаруй тэрбум төгрөгийн тогтвортой, ногоон зээлийн багц бүрдүүлэх замаар байгаль орчин нийгэмд ээлтэй төсөл хөтөлбөрүүд, үйл ажиллагаа эрхэлж буй ААН-үүд харилцагчидтай хамтран ажиллана.
  • Ажлын байрыг хадгалах болон нэмэгдүүлэх: Ногоон эдийн засгийн шилжилтийг дэмжих санхүүжилт олгох замаар 2023 онд 68,000 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон ба үүнээс 43 хувь нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжсэн байна. Бид өөрсдийн үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан цаашид ажлын байрны тоо нэмэгдүүлэх чиглэлээр анхааран ажиллах болно.
  • Эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах: Ногоон дэд бүтэц, инновацийг хөгжүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулна.

Голомт банкны ногоон зээлийн нөлөө, үр дүн өндөр байдаг төдийгүй Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд нийт санхүүжилтээр дамжуулан бий болгож буй хүлэмжийн хийн ялгарлыг 2023 оны суурь түвшинтэй харьцуулахад 2030 он гэхэд 30 хувиар, 2050 он гэхэд 50 хувиар тус тус бууруулах дунд болон урт хугацааны зорилгуудыг тавин, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Голомт банкны ногоон санхүүжилтийн үр нөлөөтэй энд дарж танилцана уу.

Түүнчлэн, олон улсын хөрөнгө оруулагчид Голомт банканд итгэж буй бөгөөд бондын олон улсын зөвлөх байгууллага KIS Asia нь тус бонд нь 2025 онд дэлхийн хэмжээнд гарч буй анхны ам.долларын бонд болохыг дурдаж, баяр хүргэв. Голомт банкны энэхүү амжилт нь олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээхэд чухал нөлөө үзүүлж, тогтвортой хөгжилд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг үнэлж буй хэрэг юм. Энэхүү бондыг гаргаснаар дэлхийд хөрөнгөөрөө Топ 10-т жагсдаг хөрөнгө оруулалтын сангуудын 6 нь ийнхүү Голомт банканд хөрөнгө оруулаад байна.        


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
М.Батчулуун давж заалдах шатны шүүхэд ханджээ Өчигдөр
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоо… 2026/08/17
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 1 САЯ ТӨГРӨГ БОЛЛОО 2026/08/17
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ 2026/08/17
COP17 “Торгоны замын жингийн цуваа“-гаар эхэллээ 2026/08/17
Алга болсон 10 настай охиныг хайх ажлыг 77 хүн, 8 автомашин, 3 мотоцик… 2026/08/11
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эрг… 2026/08/11
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 2026/08/06
Засгийн газраас бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тогтоол гаргав 2026/08/05
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 2026/08/05
Засгийн газар: Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод бо… 2026/08/05
Энэ сарын 2,3-нд нийт 4140 тонн АИ-92 автобензинийг Сүхбаатар боомтоор… 2026/08/04
Т.Даваадалайн 5.2 тэрбумын хахууль авч, 16.9 тэрбумын ажилд хууль буса… 2026/08/04
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
ОБЕГ: Улсын хэмжээнд 67 удаагийн дуудлагад шуурхай ажиллаж, 14 хүний а… 2026/07/27
АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2026/07/24
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна 2026/07/24
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол нян судлалы… 2026/07/24
Ц.Идэрбат: Хөдөөнөөс мах авчирсан ч “Хүмүүс авахгүй байна” гээд буцжээ 2026/07/24
Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2026/07/24