“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

admin@talim.mn
2024/12/24

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21-нд болж, Монголын шилдэг археологичид хоёр өдөр хуран чуулж, судалгаа шинжилгээний тайлан, үр дүнгээ хэлэлцэж шилдэг судалгаа, төслүүдээ шалгарууллаа.

Уг эрдэм шинжилгээний хуралд Монголын 20 гаруйбайгууллагын 150 орчим эрдэмтэн, судлаач болон дэлхийн20 гаруй орны 50 орчим их дээд сургууль, судалгааныхүрээлэнгийн 120 орчим эрдэмтэн оролцож, 91 илтгэлхэлэлцэгдсэн байна. 

Тодруулбал энэ жилийн хээрийн судалгааны үр дүнг хэлэлцэх эрдэм шинжилгээний хуралд Монголын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Түүх угсаатны зүйн хүрээлэн, МУИС-ийн Археологи, Антропологийн тэнхим, МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Монголын Үндэсний музей, Чингис хаан үндэсний музей, МБШТГХ-ийн Эрдэм соёлын хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөл оролцжээ. Харин олон улсаас ОХУ, АНУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, БНТУ, Япон, Итали, Израйль зэрэг 20 гаруй орны эрдэмтэн судлаачид оролцсон байна. 

Монголын археологичдын холбоо болон Монголын Үндэсний Музей, 2024 оны Монголын археологийн нэгдсэн хурлаар Голомт банкны санаачилга болоод дэмжлэгтэйгээр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж  буй "Өв соёлынголомт" төслийн хүрээнд хийгдсэн Булган аймгийн Сэлэнгэсумын Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа-г шилдэг судалгаа төрөлд дэд байрт шалгарууллаа. 

“Өв соёлын голомт” төслийг Голомт банк, Археологийн хүрээлэн, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэн хамтран 2022 оноос амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн нэн тэргүүний зорилт нь Монголчуудын олон зууны түүхийг археологийн олдвороор нотлох, олдворхэрэглэгдэхүүнийг сэргээн засварлах, он цагийн хамаарлыгтогтоох, хадгалж хамгаалах, археологийн судалгаа, шинжилгээний ажлыг бодлогоор дэмжих, ахиц дэвшилгаргах, судалгааны шинэ үр дүнг бий болгох юм. Мөнтөслөөр дамжуулан Монголчууд тэр дундаа ирээдүй хойчүеийнхэнд Монголын түүхийн үнэн зөв, бодитоймэдээллийг бататган үлдээхийн сацуу өв соёл, зан заншил, шашин шүтлэг, түүнтэй холбогдох түүхийг Монголдтөдийгүй дэлхийд таниулах ач холбогдолтой. 

 

Сайн сайхныг санхүүжүүлнэ

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10