ГОЛОМТ БАНК “GREAT PLACE TO WORK – АЖИЛЛАХАД ТААТАЙ ГАЗАР”-ААР ГУРВАН ЖИЛ ДАРААЛАН БАТЛАМЖЛАГДЛАА

admin@talim.mn
2024/12/24

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамтын ажиллагаанд тулгуурласан ажлын орчныг бүрдүүлэн ажилладаг бөгөөд үүнийгээ бататган 2022 онд Монголын банк санхүүгийн салбараас анхлан “Ажиллахад таатай газар”-аар батламжлагдсан билээ. 2023 онд ажиллахад таатай газар гэдгээ олон улсад дахин баталгаажуулсан бол 2024.12.19-нд тус батламжийг гурав дахь жилдээ авснаар жил бүр амжилтаа тогтмол өсгөсөн Монголын анхны байгууллага боллоо.
“Ажиллахад таатай газар” батламж нь олон улсад нэр хүндтэй төдийгүй Great Place to Work байгууллагаас жилд нэг удаа олгодог. Тус байгууллагаас ажилтнуудын дунд хараат бус, хөндлөнгийн судалгаа явуулж, байгууллагын соёл, манлайлал, ажилтнуудын сэтгэл ханамж, удирдлагын ур чадвар, хамтын ажиллагааг хэрхэн сайжруулах талаар цаашдын чухал алхмуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. 
“ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдсан Монголын анх байгууллага болсноор бид  “Дэлхийн жишиг Монголын банк” алсын харааны хүрээндМонголын банк санхүүгийн салбарт нэгэн шинэ хуудсыг бичлээ. Хөгжлийн Голомт ажилтнууддаа ажиллахад таатай газрыг бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд судалгааны үр дүнд суурилан ажлын орчныг сайжруулах олон төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаагтасралтгүй хэрэгжүүлсээр байна”.
Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар
“Ажиллахад таатай газар-аар Голомт банк баталгаажсанд бид маш их баяртай байна. Сайн ажлын байрыг бий болгож байгаа байгууллага, удирдагчидтай хамтран ажиллахдаа баяртай байх болно. Ингэснээр бүх хүнд  илүү сайхан ертөнцийг бий болгож чадна”.
Great Place to Work™ Greater China компанийн Гүйцэтгэх захирал 

Хосе Безанилла

Great Place to Work™-ийн тухай
Great Place to Work™ нь 1992 оноос хойш дэлхий даяарх 100 сая гаруй ажилтнуудын дунд судалгаа явуулж, тодорхой асуулгуудад үндэслэн тухайн ажлын байр ажиллахад таатай эсэхийг тодорхойлсоор иржээ.
Great Place to Work™ Greater China нь байгууллагуудад өөрсдийн соёлыг үнэлж, бүх ажилтнуудад өндөр итгэлцсэн ажлын туршлагыг бий болгосноор тухай бизнес илүү үр дүнд хүрэхэд нь тусалдаг. Судалгааны үр дүнд суурилсан үйл ажиллагаа нь байгууллага бүрийг ажиллахад хамгийн таатай,гайхалтай ажлын байр болоход нь чиглүүлж, илүү сайн ертөнцийг бий болгох эрхэм зорилгод тулгуурладаг байна.

 Дэлхийн жишиг Монголын банк

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10