Юнител групп ажилтнууддаа зориулсан ээлжит сюрпризээ задаллаа

admin@talim.mn
2024/12/23

Амралтын өдрүүдийг зөвхөн гэр бүлдээ... 

Шинэ жил бол гэр бүл, хайртай дотны хүмүүстэйгээ хамтдаа халуун дулаан уур амьсгал дунд, аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлдэг онцгой баяр. Ийм ч учраас Юнителийхэн байгууллагынхаа шинэ жилийн баярыг илүү энгийн, цомхон, утга учиртай байдлаар тэмдэглэхийг зорьж, “оффис парти” зохион байгуулдаг жишиг тогтоон бусад байгууллагуудыг ч энэ соёлд уриалж байсан.

Тэд энэ жил ажилтнууддаа шинэ жилийн баяраа гэр бүлээрээ, хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрөөх, дурсамж бүтээх боломжийг нь нэмэх зорилгоор 12-р сарын 30, 31-ний ажлын өдрүүдийг компанийн зүгээс цалинтай амралтын өдөр болгожээ.

Ажлын өдөр, ажлын цагаар

Үүгээр ч зогсохгүй ажлын холбогдолтой бүхий л баяр, тэмцээн уралдааныг зөвхөн ажлын өдөр зохион байгуулдаг нь ажилчдынхаа ажил амьдралын зөв тэнцвэрийг хангах зорилготой. Энэ нь компанийн соёл болон төлөвшиж ажилтнууд нь амралтын өдрүүдийг зөвхөн өөртөө болон гэр бүлдээ зориулдаг байна.

Уян хатан цагаар, гэртэйгээ ойр

Юнител групп Улаанбаатар хотын дөрвөн бүсэд тархмал оффисуудыг нээж, цагийн хувьд өглөө 07:00-10:00-д ажилдаа очиж, орой 16:00-19:00 цагийн хооронд ажлаасаа тарах уян хатан цагийн хуваарьтай.  

Ингэснээр ажилтан хотын төвд байрлах оффисыг зорьж, замын түгжрэлд цаг алдахгүйгээр гэртэйгээ ойрхон салбарт ажиллан цагаа хэмнэх боломжтой ба хэмнэсэн цагаа өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарах, гэр бүлдээ илүү их цаг зарцуулдаг болсноор ажилтнуудын ажил амьдрал тэнцвэртэй болж, ажилдаа хандах хандлага, бүтээмж нэмэгдэх эерэг өөрчлөлтүүд гарчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10