Монгол Улсын Ерөнхийлөгч сүүний чиглэлийн фермүүдэд ажиллалаа

admin@talim.mn
2024/12/12

Монгол Улсын Ерөнхийлөгч сүүний чиглэлийн фермүүдэд ажиллалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нүүдэлчин агро ферм” ХХК, “Харумафүжи сүүний ферм”-д ажиллалаа.

“Нүүдэлчин агро ферм” ХХК 2018 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт 400 толгой, 2020 онд Аргалант суманд 480 толгой, 2023 онд  Баянхангай суманд 240 толгой саалийн үнээ бүхий сүүний кластер цогцолбор ферм байгуулсан байна.

Нэг кластерт арван өрхийг хамруулан, өөрийн гэсэн газартай, өдөр бүр орлого олж, амьжиргаагаа дээшлүүлэх боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм.

Тухайлбал, Б.Оргилынх 2024 оноос фермерийн аж ахуй эрхэлж байна. Энэ өрх 18 үнээтэй, өдөрт дунджаар 18 литр сүү сааж, борлуулж байна. Төрийн бодлогоор сүүний урамшуулал олгож байгаа нь фермерийн аж ахуй эрхлэгчдэд том дэмжлэг болж байгааг энэ үеэр хэллээ.

Одоогоор гурван фермийн 30 өрхийн 100 орчим иргэн байнгын ажлын байртай болж, дотоодын сүүний үйлдвэрүүдийг есөн сая литр сүүгээр хангаад байна.

Сүүний зах зээлийг тэлэх, малчдыг дэмжих үүднээс үйлдвэрийн аргаар боловсруулсан литр сүү тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгодог. Энэ урамшууллыг бүтэн жилийн турш олговол үйл ажиллагаагаа өргөжүүлэх, малчид хорших томоохон хөшүүрэг болохыг “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн захирал Ж.Баттөгс ярилаа.

Тэрбээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгон, татварын бодлогоор дэмжиж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.

Мөн кластерын фермийг хөгжүүлэхэд шаардлагатай 1,000 толгой сүү, махны хосолмол цэвэр үүлдрийн үнээг импортоор оруулж ирэхэд дэмжлэг үзүүлбэл 2030 он гэхэд цөм сүрэгтэй болох боломжтойг танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Төв аймгийн Баянхангай суманд үйл ажиллагаа явуулж буй “Харүмафүжи сүүний ферм”-д ажиллалаа.

Анх хөрсний доройтолд орсон 200 га газрыг нөхөн сэргээж, үхрийн тэжээл болох эрдэнэ шиш, судаан дарш тариалан, 2023 онд сүүний үйлдвэрээ барьж эхэлсэн тухай “Цуна Монгол Дай” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Бямбадорж, гүйцэтгэх захирал Н.Болдбаатар нар танилцуулав.

Ферм эхний ээлжинд “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн сурагчдыг, цаашид үйлдвэрлэлээ үе шаттай нэмснээр бусад сургуулийн сурагчдыг цэвэр сүүгээр хангахыг зорьж байна.

Тус сургуульд суралцагч 1,800 хүүхдэд өдөрт тус бүр 200 гр цэвэр сүү нийлүүлэхээс гадна бүтээгдэхүүнээ “Номин”, “И-март” сүлжээ дэлгүүрээр борлуулдаг.

“Харүмафүжи сүүний ферм” нь Францын Монбельярд үүлдрийн 100 гаруй үнээтэй, нэг үнээнээс өдөрт 35-40 литр сүү авдаг, хог хаягдал гаргадаггүй, эко эрчимжсэн мал аж ахуй юм.

Сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, бүрэн автомат саалтуур, сүүг вакум орчинд, агаартай урвалд оруулалгүй боловсруулж, түүхий сүүний амт, чанар, шимт байдлыг алдагдуулахгүйгээр температурын аргаар ариутгадаг “Пастерийн арга” нэвтрүүлжээ.

Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 206 үйлдвэр, 77 цех, хөргөлтийн төвд 1,700 орчим хүн ажиллаж байна.

Шингэн сүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа бөгөөд сүүн бүтээгдэхүүний 51 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 49 хувийг импортын бүтээгдэхүүнээр хангаж байгаа юм.

Сүүн бүтээгдэхүүний зах зээлээ бүрэн хангаж, гадагш гарах валютын урсгалыг зогсоохын тулд  өндөр ашиг шимтэй фермерийн аж ахуйг хөгжүүлэх ёстой гэж энэ салбарынхан үзэж байна.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэ техник, технологи нэвтрүүлэх боломж бүрдсэн, цаашид кластераар нь дэмжих шаардлагатайг хэлж байлаа.

Салбарын яамны мэдээллээс үзвэл жил бүр сүүний урамшуулалд хамрагдах малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч, аймаг, орон нутгийн сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байна. 

Тухайлбал: 2020-2021 онд 4 аймаг (Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул)-ийн 8 үйлдвэр, 2021-2022 онд 5 аймаг (Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон)-ийн  12 үйлдвэр, 2022-2023 онд 7 аймгийн 15 үйлдвэр, 2023-2024 онд 11 аймгийн 24 үйлдвэр, цехэд түүхий сүү нийлүүлсэн малчин, фермерүүд сүү нийлүүлж, урамшуулалд хамрагджээ.

Үүний үр дүнд 2020 онд 6.8 сая.литр байсан түүхий сүүний нийлүүлэлт жил дараалан өсөж 2024 онд 29.1 сая.литр болж нэмэгджээ.

2024-2025 онд 14 аймгийн 32 үйлдвэр, цех сүүний урамшуулалд хамрагдахаар шалгараад байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
М.Батчулуун давж заалдах шатны шүүхэд ханджээ Өчигдөр
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоо… Өчигдөр
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 1 САЯ ТӨГРӨГ БОЛЛОО 2026/08/17
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ 2026/08/17
COP17 “Торгоны замын жингийн цуваа“-гаар эхэллээ 2026/08/17
Алга болсон 10 настай охиныг хайх ажлыг 77 хүн, 8 автомашин, 3 мотоцик… 2026/08/11
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эрг… 2026/08/11
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 2026/08/06
Засгийн газраас бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тогтоол гаргав 2026/08/05
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 2026/08/05
Засгийн газар: Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод бо… 2026/08/05
Энэ сарын 2,3-нд нийт 4140 тонн АИ-92 автобензинийг Сүхбаатар боомтоор… 2026/08/04
Т.Даваадалайн 5.2 тэрбумын хахууль авч, 16.9 тэрбумын ажилд хууль буса… 2026/08/04
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
ОБЕГ: Улсын хэмжээнд 67 удаагийн дуудлагад шуурхай ажиллаж, 14 хүний а… 2026/07/27
АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2026/07/24
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна 2026/07/24
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол нян судлалы… 2026/07/24
Ц.Идэрбат: Хөдөөнөөс мах авчирсан ч “Хүмүүс авахгүй байна” гээд буцжээ 2026/07/24
Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2026/07/24