Төв аймгийн АН-ынхан ирцгүй хуралдаанаар аймгийн төсөв хэлэлцэн хууль зөрчив

admin@talim.mn
2024/12/02

Анхдугаар хуралдаанаа хууль зөрчин хуралдуулж, ИТХ-ын дарга, Засаг даргаа хууль бусаар сонгосон Төв аймгийн Ардчилсан намынхан дахин хууль зөрчиж, хоёрдугаар хуралдаанаа өнөөдөр хуралдуулахаар санаархав. УИХ-аас 2025 оны Төсвийн төслийг бүхэлд нь хүчингүй болгож, улмаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар арванхоёрдугаар сарын 15-наас өмнө дахин төсөв хэлэлцэхээр яригдаж байх цагт хууль зөрчин аймгийн төсөв хэлэлцэхээр энэхүү хуралдааныг товлон зарлажээ. Тэгвэл Төв аймгийн нийт ард түмний 50 гаруй хувийн саналыг авч, 20 төлөөлөгчтэй болсон ч хууль бус хуралдаанд анхнаасаа орохоос татгалзсан МАН-ын бүлгийнхэн энэхүү хууль бус хуралдаанаа зогсоохыг шаардаж,өнөөдөр АН-ын намын бүлэгт албан шаардлага хүргүүллээ

Уг шаардлагад зургаан үндэслэл тусгасан ч АН-аас хууль бусаар сонгогдсон ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг дарга Л.Төмөрчөдөр нар шаардлагыг буцаан шидэж, төлөөлөгч нарын микрофоныг хаах, хуульчаараа дамжуулан эмэгтэй нэр дэвшигчийг сүрдүүлэх гэх мэтээр увайгүй үйлдэл гарган, улстөржив. 

Төв аймгийн ИТХ-д 20 суудал авсан хэдий ч хууль бусаар байгуулагдсан ИТХ-ыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн МАН-ын бүлгийн төлөөлөн тус бүлгийн гишүүн, түр даргаар томилогдоод буй М.Энхбат дараах албан шаардлагыг уншиж танилцуулав. 

Албан шаардлагад “Хуульт ёсыг уландаа гишгэсэн Төв аймгийн ИТХ нь цаашдаа аймаг, орон нутгийн иргэд сонгогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, нутгийн өөрөө удирдах байгууллагыг эрхзүйн чадамжгүй болгож байгаа тал дараах шаардлагыг хүргүүлж байна. 

Нэгдүгээрт, 2024 оны Орон нутгийн сонгуулиар бүрдсэн Төв аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны шийдвэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн учраас хүчингүй болгох. Өөрөөр хэлбэл, МАН-ын 20 нэр дэвшигч оролцоогүй, хууль зөрчсөн, шүүхийн шатанд маргаантай байгаа АН-ын гурван нэр дэвшигчээ өөрсдөө бүрэн эрхийг нь шууд хүлээн зөвшөөрч хуралдаа оролцуулан олонхийг бүрдүүлсэн. 

Хоёрдугаарт, Аймгийн ИТХ-ын дарга гэх Н.Энхболд нь өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 02-ны өдөр зарласан хуралдаанаа хуулиараа долоо хоногийн өмнө зарлах байсан ч зургаа хоногийн өмнө зарлаж хууль зөрчсөн. 

Гуравдугаарт, УИХ-аас 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, дагалдах бусад хуулийг бүхэлд нь хүчингүй болгосон атал Төв аймгийн 2025 оны төсвийг хэлэлцэхээр хуралдаан зарлаж, мөн хууль зөрчсөн. 

Дөрөвдүгээрт, Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой захиргааны хэд, хэдэн маргаанд аймгийн сонгуулийн хороо хариуцагч, гуравдагч этгээдээр татагдаж, шүүх хурлын тов зарлагдсан тул Сонгуулийн хороог татан буулгахгүй байх

Тавдугаарт, Үндсэн хуульд Монгол Улсын Дээд шүүх “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах эрхтэй” гэснийг бүдүүлгээр зөрчиж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Төв аймгийн Баянхангай сумаас хууль ёсоор сонгогдсон төлөөлөгч С.Баярмаагийн сонгогдох эрх, нэр төрд халдаж, шүүхийн шийдвэр хүлээхгүйгээр бүртгэхээс татгалзсан улс төрийн илт гадуурхсан, ялгаварласан үйлдлээ таслан зогсоох. /Яг адил зүйл заалтаар шүүхэд маргаантай байгаа намын нэр дэвшигчээ тэд төлөөлөгч хэмээн хүлээн зөвшөөрч, төлөөлөгчөөр бүртгэж хууль зөрчсөн/ 

Зургадугаарт, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг буюу “өөр шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч байх”-ыг хориглоно гэсэн заалтыг илт мушгин гуйвуулж, худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд байршуулж, тэр байтугай өнөөдөр болсон хуралдааны үеэр эмэгтэй нэр дэвшигчийг “Чамайг дуусгана шүү” хэмээн заналхийлсэн Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, хуульч Б.Баярмагнайгийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх, бусдын амь насанд заналхийлсэн гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагад хандах гэсэн зургаан асуудлыг тэд хөндөн тавьжээ. 

Хуулийн дагуу, хуралдаанаас өмнө гаргасан энэхүү албан бичгээ Н.Энхболд, Л.Төмөрчөдөр нарт гардуулж өгсөн ч өмнөөс нь шидэж, Үндсэн хуульд заасан хэвлэн нийтлэх эрх чөлөө буюу “Төрийн бүх шатны байгууллагад нэвтэрч мэдээлэл бэлтгэх эрхтэй” сэтгүүлч, зураглаач нарыг “Та нарыг ч гэсэн байхгүй болгоно. Хэний захиалгаар бичлэг хийгээд байгаа юм” гэх мэтээр сүрдүүлсэн увайгүй үйлдэл тэд гаргалаа. Монгол Улсын хуулийг уландаа гишгэж, анхнаасаа мордохын хазгай эхэлсэн Төв аймгийн АН-ынхан үйлчлэх төрийн хууль гэж байдаг бол түүнийг хэрэгжүүлэхгүй бол тэдний увайгүй үйлдэл улс төрийн гацаанд оруулж, Төв аймгийн олон зуун мянган иргэний эрх ашиг уланд гишгэгдсээр байх нь ээ. 

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Баттулгын охин Намуун түүний нөхөр Тэнүүн, Дотоодын 805-р ангийн дар… 5 цагийн өмнө
Галд өртсөн "Шинэ мөрөн" худалдааны төвийн хохирол 5,2 тэр бум төгрөги… 8 цагийн өмнө
Хойд бүсийн зөвлөлийн даргаар Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир … 8 цагийн өмнө
АН-ын бүлэг "Ерөнхий сайд УИХ-ыг суртал ухуулгын талбар болгож байна. … 11 цагийн өмнө
​Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймагт зохион байгуула… 13 цагийн өмнө
Ч.Болдбаатар: Салхит уурхай ашигтай ажиллаж байна 14 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ас… 16 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: “Ард” кино театрыг төр нь, хувийн хэвшил н… 2025/04/25
Ерөнхий сайд баялгийн сангийн гурван санг хараат бус гадны удирдлагаар… 2025/04/25
ХЭНТИЙ АЙМГИЙН НОРОВЛИН СУМАНД УУЛ УУРХАЙН КОМПАНИЙН 128 АЖИЛТАН ХООЛН… 2025/04/25
Малайзад нас барсан Б.Оргил-Эрдэнийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй, … 2025/04/25
Булган аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын бүлэг хамтран ажиллах… 2025/04/25
Өмнөговь аймагт уурхайн 2300 гаруй хүн хоолны хордлого авчээ 2025/04/25
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монг… 2025/04/25
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийг нээлээ 2025/04/25
Жүдогийн Азийн АШТ-д Монголын 18 тамирчин барилдана 2025/04/25
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох т… 2025/04/24
Б.Намуун: Миний аав хэнд ч өргүй ээ! 2025/04/24
Улсын дээд шүүх Д.Нямхүүд холбогдсон хэргийг хэлэлцэж хоёр шатны шүүхи… 2025/04/24
E-Mongolia хэрэглэгчийн тоо 2 саяд хүрлээ. 2025/04/24