ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАСАН ТУРШЛАГАГҮЙ, ХУУЛЬ ЗӨРЧИГЧ, “ТЕНДЕРЧИН” Д.ПҮРЭВ-ОЧИРЫГ БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР БАТЛАМЖЛАХ УУ, ЕРӨНХИЙ САЙД АА

admin@talim.mn
2024/11/14

  Булган аймгийн Засаг даргаар будилаантай нөхөр томилогдох гээд дөвчигнөж байгаа сурагтай. “Айдгаа ардаа хийчихсэн. Одоо яадаг юм. Ерөнхий сайд л батламжилчихвал Булган аймгийг дөрвөн жил удирдана” гээд бааварлаж байгаа гэнэ.

Тодруулбал, МАН-аас нэр дэвшүүлсэн Д.Пүрэв-Очир Булган аймгийн Засаг даргаар дэмжигдэж, Ерөнхий сайдын шийдвэрийг хүлээж сууна. Түүнийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ зүтгүүлсэн бололтой. Ер нь өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Ж.Бат-Эрдэнэ гишүүн Булган аймагт нэлээн хүч хаяжээ. Дараа нь, аймгийн ИТХ бүрэлдсэний дараа өөрийн хүнээ Засаг даргад зүтгүүлсэн байна. Ямар сайндаа улсын төсөв хэлэлцэж байх үед Ж.Бат-Эрдэнэ гишүүн Булган аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанд сууж, утсаар зааварчилгаа өгч байж. Бүр тодруулбал, Ж.Бат-Эрдэнэ гишүүн ИТХ-ын хуралдааны танхимын арын суудалд суучихаад, аймгийн төлөөлөгч рүү утас цохиж байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдаад эхэлж. Гишүүн төлөөлөгч руу нүдээрээ ирмэж, үүд, хоймрын зайнаас утсаар чиглэл өгч байх юм. Сонин л үзэгдэл, сонирхолтой ч агшин байлаа. Тэр хэрээр ашиг сонирхлын асар их зөрчил байгаа нь харагдаж байгаа юм.

      Ж.Бат-Эрдэнийн зүтгүүлсэн гэгдээд буй Д.Пүрэв-Очирын хувьд Булганд төрснөөс өөр “намтар”-гүй нэгэн аж.  

ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, тэгээд бүр зогсохгүй Засаг дарга болохоор тохирчээ. Ер нь улс төрд улаан, ногоон гэрлээр шулуун ороод ирлээ гэсэн үг л дээ. Түүний хувьд Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байх үед нь ИНЕГ-т хэлтсийн даргаар томилогджээ. Ингээд таван жил ИНЕГ-ын хэлтсийн даргаар ажиллаж, өнгөрсөн жил төрсөн нутагтаа хөл тавьсан байна.

Хачирхалтай нь, Д.Пүрэв-Очир хууль зөрчиж аймгийн Засаг дарга болох гэж байгаа нь анхаарал татаж байна. Учир нь, Төрийн албаны тухай хуульд зааснаар Засаг дарга нь гурваас доошгүй жил төрийн албанд ажилласан байна гэж заасан байдаг. Гэвч Д.Пүрэв-Очир энэ шаардлагад бүдэрч байгаа аж. Гэсэн ч тэр мундагдуулж байгаа нь ардаа том артайг илтгэж байгаа  хэрэг л дээ.

Г.ПҮРЭВ-ОЧИР БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД БАТЛАМЖЛАГДАЖ АМЖААГҮЙ БАЙХДАА АТГ-Д ШАЛГАГДАЖ ЭХЭЛЖЭЭ

          Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Д.Пүрэв-очирыг ИНЕГ-т ажиллаж байсан байдлыг Төрийн албанд ажилласан тооцсон албан бичгийг гаргаж өгчээ. Үүнтэй холбоотойгоор Булган аймгийн Ардчилсан намын зүгээс АТГ-т гомдол гаргажээ. Үүний дагуу шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, “Булган аймгийн Засаг даргад МАН-аас нэр дэвшигч Д.Пүрэв-Очирын ажилласан жилийн туршлагыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, Эрүүгийн хуулийн 22.1 дэх заасны дагуу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгож иргэний нисэхийн ерөнхий газарт бодлого төлөвлөлт хариуцсан менежер, санхүү эдийн засаг эрхэлсэн төлөвлөлтийн хэлтсийн даргаар 2017-2023 онд ажилласан байдлыг нь Төрийн албанд ажилласанд тооцно гэсэн албан бичгийг Булган аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан ид хуралдаж байх өдөр буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 01-ны өдөр гаргаж өгсөн нь хардлага төрүүлж АТГ-д хандах үндэслэл болж байна.

Д.Пүрэв-Очирын тус эрхэлж байсан албан тушаал нь Засгийн газрын 2023 оны “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг батлах тухай” 487 -р тогтоолын хавсралтад зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаал нь зөвхөн төрийн захиргааны албан тушаалд хамаарна. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 сарын 11-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан” Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам батлах тухай” журмын 4.1 т үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны тогтоолын 16 дугаар хавсралтаар зөвхөн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрлийг олгож байжээ.

ИНЕГ-ын даргын албан тушаалаас бусад албан тушаалыг нь Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаарахгүй гэж заасан байгаа учраас Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн Булган аймгийн Засаг даргад нэр дэвшигч Д.Пүрэв-Очирт илт давуу байдал олгосон эсэхийг шалгуулахаар хандаж байна” гэжээ.

Ингээд Д.Пүрэв-Очир Засаг даргад батламжлагдаж амжилгүй АТГ-ын “үйлчлүүлэгч” болжээ.

“Шороотой бөх” Д.Пүрэв-Очирыг судалж үзвэл, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Элэг бүс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэж бүртгүүлжээ. Тус компани нь, 2012 онд байгуулагдсан, ашгийн төлөө байгуулагджээ. Хувьцаа эзэмшигчээр нь хэд хэдэн хүн бүртгүүлсэн байна. Харин “Элэг бүс” ХХК нь Булган аймгийн хэд хэдэн тендерт оржээ.

Тодруулбал,

-Могод сумын Соёлын төвийн их засвар 

- Нийтийн эзэмшлийн талбайн тохижилт /Булган, Булган сум, Ханддоржийн талбай/

-Дулааны цахилгаан станцын Түлш дамжуулах хэсгийн технологийн тоноглолыг автоматжуулах ажил зэрэгт шалгарчээ. 

         Хачирхалтай нь, тус компанийн тендерт шалгарсан хугацаа нь Д.Пүрэв-Очирыг ИНЕГ-ын хэлтсийн даргаар томилогдосноос хойш аж. Үүнээс харвал, бас л нэг тендерчин Засаг дарга болох нь. Ийм Засаг даргыг батламжлах эсэхийг Ерөнхий сайд мэднэ.

Эх сурвалж: Ergelt.mn

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10