НИТХ-ын дарга А.Баяр Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорыг хүлээн авч уулзлаа

admin@talim.mn
2024/11/12

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр өнөөдөр /2024.11.12/ Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Азийн сангийн Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хөтөлбөр хариуцсан төслийн менежер А.Цолмонтуяа, Засаглалын хөтөлбөрийн төслийн зохицуулагч Э.Булган, Э.Мөнхшүр нар оролцов. Уулзалтын эхэнд Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор НИТХ-ын дарга А.Баярт баяр хүргэж, ажлын амжилт хүсээд Азийн сангаас нийслэл Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II компакт гэрээний хүрээнд Азийн сан нь “Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх цахим үйлчилгээг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаагаа танилцуулав. Тус компакт гэрээний хүрээнд үндсэн 3 төсөл хэрэгжиж буй. Үүнд, “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл” , “Хаягдал ус дахин боловсруулах төсөл” , “Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл” багтаж байна. Эдгээр төслийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс төслийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд НИТХ дэмжиж ажиллахыг хүслээ.

Мөн Засаглалын хөтөлбөрийн төслийн зохицуулагч Э.Булган  АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжиж байгаа “Азийн тэсвэртэй хотууд” төслийг танилцуулав. Энэ төслөөр хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах, байгаль орчны тогтвортой үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжих, гамшгийн эрсдэлийн удирдлага, байгаль орчны тогтвортой байдлыг сайжруулах зорилготойг онцоллоо. Иймээс иргэн, төр болон бусад талуудын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч, дэмжиж ажиллахыг хүслээ.

НИТХ-ын дарга А.Баяр НИТХ нь гамшгаас урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий зөвлөлийг удирдаж ажилладаг. Иймээс Азийн тэсвэртэй хотууд төслийг дэмжиж, хамтран ажиллах бүрэн боломжтой гэлээ. Мөн Азийн сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд Улаанбаатар хотод шийдэх шаардлагатай чухал асуудлууд руу чиглэж байгаа учир хамтын ажиллагаа өргөжүүлж, төсөл хөтөлбөрүүдийг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10