Булган аймгийн Засаг даргад нэр дэвшигч Д.Пүрэв-Очир Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн нарыг шалгуулахаар АТГ-д ханджээ

admin@talim.mn
2024/11/08

Аймаг, орон нутгийн ИТХ-ын сонгууль дуусч, зарим аймаг сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга томилогдож байгаа энэ цаг үед Булган аймгийн Засаг даргад нэр дэвшигчийн асуудал гацаанд орсон байдалтай эхнээсээ хууль хяналтын байгуулагад хандаж эхэлжээ. 

Учир нь Булган аймгийн Ардчилсан намын зүгээс Булган аймгийн Засаг даргад МАН-аас нэр дэвшигч Д.Пүрэв-Очирын ажилласан жилийн туршлагыг Монгол улсын төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, Эрүүгийн хуулийн 22.1 дэх заасны дагуу  нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгож иргэний нисэхийн ерөнхий газарт бодлого төлөвлөлт хариуцсан менежер, санхүү эдийн засаг эрхэлсэн төлөвлөлтийн хэлтсийн даргаар 2017-2023 онд ажилласан байдлыг нь Төрийн албанд ажилласанд тооцно гэсэн албан бичгийг Булган аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан ид хуралдаж байх өдөр буюу 2024 оны 11 сарын 01-ны өдөр гаргаж өгсөн нь хардлага төрүүлж АТГ-д хандах үндэслэл болжээ.

Д.Пүрэв-Очирын тус эрхэлж байсан албан тушаал нь Засгийн газрын 2023 оны “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг батлах тухай” 487 -р тогтоолын хавсралтанд зааснаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаал нь зөвхөн төрийн захиргааны албан тушаалд хамаарна. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 сарын 11-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан” Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам батлах тухай” журмын 4.1 т үндэслэн Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны тогтоолын 16 дугаар хавсралтаар зөвхөн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрлийг олгож байжээ. 

ИНЕГ-ын даргын албан тушаалаас бусад албан тушаалыг нь Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаарахгүй гэж заасан байгаа учраас Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн Булган аймгийн Засаг даргад нэр дэвшигч Д.Пүрэв-Очирт илт давуу байдал олгосон эсэхийг шалгуулахаар  Авилгалтай тэмцэх газар Булган аймгийн АН-аас шалгуулахаар ханджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10