УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны гишүүд Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзаж, санал солилцлоо

admin@talim.mn
2024/10/15

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар болон тус Байнгын хорооны гишүүд өнөөдөр /2024.10.15/ Шүүхийн сахилгын хороонд ажиллалаа.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу 2021 онд байгуулагдсан Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын нийт шүүгчдийн сахилга, хариуцлагын асуудлыг шийдвэрлэдэг, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын шийтгэл оногдуулах чиг үүрэгтэй ажилладаг.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, ард иргэдийн шүүх засаглалд итгэх итгэлийг дээшлүүлэх, иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрхийг эдлүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд бид юунд анхаарах вэ гэдэг асуудлыг тодорхойлохын тулд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд ажиллаж байна гэлээ.

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлж, Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэж буй энэ цаг үед шүүхийн байгууллагын төсвийн хараат бус байдлыг бий болгоход УИХ-аас онцгой анхааран ажиллана гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар,шүүх байгууллагын сахилгын асуудлыг Үндсэн хуульд тусган, Шүүхийн сахилгын хороог байгуулсан бөгөөд сахилгын хорооны гишүүдийн ажил үр дүнтэй байснаар иргэн хуулиараа хамгаалагдсан эрх, эрх чөлөөтэй амьдрах боломж нөхцөл бүрдэнэ. Үүнийг Улсын Их Хурал бүх талаараа дэмжин ажиллах болно гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Дав.Цогтбаатар, М.Нарантуяа-Нара, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин нар Шүүхийн сахилгын хорооны эрх зүйн байдал, эдийн засгийн баталгаатай холбоотой зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн тус Хороонд иргэдээс ирүүлж буй өргөдөл, гомдолд дүн шинжилгээ хийж, дүгнэлтэд үндэслэн шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр дорвитой алхам хийхийг санал болгов. Энэ нь шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийн хэрэгжилт, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэхтэй шууд хамааралтайг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10