АНУ-ЫН ЮТА МУЖИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАВДРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРНА

admin@talim.mn
2024/10/09

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан АНУ-ын Юта мужийн Сенатчдийн Ерөнхийлөгч Стуарт Адамс, Юта Их сургуулийн захирал Тайлор Рандалл болон холбогдох албаны хүмүүстэй хавдрын тусламж үйлчилгээний чиглэлээр уулзалт хийлээ.
Сайд Т.Мөнхсайхан уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ манай улсын эрүүл мэндийн салбарт өнгөрсөн 20 жилийн хугацаанд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлье. Бид Юта мужийн Их сургуультай бүх талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд таатай байх болно гээд манай улсад хавдрын өвчлөл болон хавдрын шалтгаант нас баралт өндөр. Иймд үндэсний хэмжээний цогц бодлого боловсруулан ажиллаж байна. Цаашид энэ чиглэлийн  боловсон хүчнийг бэлтгэж, чадавхжуулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Юта мужийн Их сургуулийн захирал Тайлор Рандалл Монгол Улсад хөхний хорт хавдрын Клиник байгуулж, умайн хүзүүний хорт хавдрыг эмчлэх технологийг нутагшуулах хүсэлтэй байгаагаа дуулгаад умайн хүзүү, хөхний хорт хавдрын чиглэлээр эмч нарыг сургаж, орон нутагт Хавдрын төв байгуулах ажилд дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ уламжиллаа.

Мөн уулзалтын үеэр Юта мужийн хавдрын эмнэлэг дэлхийд дээгүүрт бичигддэг томоохон эмнэлэг болохыг  тус мужийн Сенатчдын Ерөнхийлөгч Стуарт Адамс онцлоод Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг зочлохыг хүслээ. Уулзалтын төгсгөлд талууд хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулж, өвчлөлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10