МУИС чансаагаараа дэлхийд 1501-рт эрэмбэлэгдлээ

admin@talim.mn
2024/10/09

"Times Higher Education" олон улсын байгууллага дэлхийн их сургуулиудын 2025 оны эрэмбийг зарлахад Монгол Улсын их сургууль анх удаа албан ёсоор эрэмбэлэгдэж чансаагаараа 1501 дүгээр байрт жагсжээ.

Сайд Л.Энх-Амгалан "Монголын бүх их, дээд сургуульд гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилсан чанарын үнэлгээг тогтмол хийж, эрэмбэ, чансааг тогтоож хэрэглэгч олон нийтэд мэдээлж байх ёстой. 2023 онд УИХ-аар батлуулсан Боловсролын багц хуульд дээр дурдсан хуулийн зохицуулалтыг оруулж өгсөн.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байх үедээ Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцон, "Times Higher Education" байгууллагын удирдлагуудтай уулзаж байв. Энэ үеэр Монголын их, дээд сургуулиудыг олон улсын аргачлалаар эрэмбэлүүлэх хүсэлт тавьж байсан маань ийнхүү биеллээ олсонд туйлын баяртай байна" гэв.

Дашрамд, дэлхий дээр 30 мянга гаруй их сургууль байдаг. Тэдгээрийн 2000 орчим нь л "Times Higher Education"-ийн эрэмбэлэгдэх шаардлагыг хангадаг байна. Монгол Улсын тухайд "Times Higher Education" байгууллагатай хамтран дотоодын 65 их, дээд сургуулийн урьдчилсан эрэмбэ хийж олон нийтэд нээлттэй зарласан байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10