Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтанд орлоо

admin@talim.mn
18 цагийн өмнө

Монгол Улсын эрчим хүчний шинэ эх үүсвэр Бөөрөлжүүт цахилгааны станцыг өнөөдөр нээлээ.

600 МВт-ын хүчин чадал бүхий  нүүрсэн тэжээлт энэ цахилгаан станцын төслийг “Бодь” группийн охин компани болох “Цэцэнс майнинг энд энержи” ХХК үе шаттай хэрэгжүүлэн барьж, ашиглалтад орууллаа.

Тус компани 2011-2016 онд Бөөрөлжүүт нүүрсний ордны геологийн хайгуул, уурхай болон цахилгаан станцын ТЭЗҮ, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээ зэрэг бүхий л судалгаа үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтарч, олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэжээ. 2017 оноос уурхайн олборлолтыг эхлүүлсэн ба өдгөө Улаанбаатар хотын эрчим хүчний үйлдвэрлэлд хувь нэмэр оруулж байна.

Төв аймгийн Баян сумын нутагт нийслэлээс 130 км алслагдсан цахилгаан станцад 540, нүүрсний уурхайд 500 нийт 1000 гаруй шинэ ажлын байр бий болгожээ. Ингэснээр шинэ цахилгаан станц, уурхайг дагасан суурьшлын бүс бий болж, улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөөлөл авчрах эрчим хүчний нэгэн шинэ эх үүсвэр ажиллаж эхэллээ.

Шинэ станцын нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар болон Засгийн газар, УИХ-ын гишүүд, бүтээн байгуулагчид оролцов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10