“Төслүүд эхлээд зогсдог бус төлөвлөсөн хугацаандаа дуусдагт зориулж хуулийг шинэчилнэ”

admin@talim.mn
2024/10/03

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээнд оролцлоо. Уул уурхайн салбарын компаниуд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид чуулдаг уг хэлэлцүүлэгт УИХ-ын дарга оролцохдоо “Шинээр бүрэлдсэн парламент хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 54 ажлын хэсэг байгуулсан ба үүнд ашигт малтмал, эрчим хүчний хуулийг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэг багтсан” гэдгийг онцоллоо.

Ашигт малтмал, эрчим хүчний салбарын тухай хуулиудыг ойлгомжтой, цаг үеийн шаардлагад нийцсэн байдлаар зохицуулахаар УИХ-аас ажиллаж байна.  Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны эрхийг баталгаажуулсан заалтын хэрэгжилт хангалтгүй, шүүхийн шийдвэр бүрэн биелэгдэхгүй байгаа нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эрсдэл учруулж байна. Тиймээс УИХ хуулийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийнхээ хувьд анхаарч ажиллана гэлээ.

Түүнчлэн Эрчим хүчний багц хуулиар төрийн байгууллагын чиг үүрэг, тусгай зөвшөөрөл, үнэ тариф түүнд тавигдах хяналтын хүрээнд л хэм хэмжээ тусгагджээ. Харин УИХ-аас “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд уг хуулийг иж бүрэн зохицуулалттай байхад анхаарч ажиллахыг тодотголоо.

Мөн төслүүд эхлээд зогсдог бус төлөвлөсөн хугацаандаа, үр дүнтэй, амжилттай хэрэгжээд дуусдаг байхад зориулж хууль, эрх зүйн орчныг шинэчлэх цаг үеийн шаардлага байгааг УИХ-ын дарга уулзалтын үеэр онцолсон.

Ийнхүү “Гурван төгөлдөршил”-ийн хүрээнд уул уурхай, эрчим хүчний салбарын хуулиудад шинэчлэл хийж, оролцогчдын эрх ашгийг тэнцвэртэй хангахад төр бүх түвшинд онцгой анхаарч ажиллана гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10