“Тансаг айраг фестиваль” энэ жил 3 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.

admin@talim.mn
2024/10/02

Тансаг айраг компаниас жил болгон уламжлан болгон зохион явуулдаг “Тансаг айраг фестиваль” энэ жил 3 дэх удаагаа хийхэд бэлэн боллоо. Эрт дээр үеэс уламжлагдан ирж, олон зуун жилийн турш монголчуудыг ундаалж, тэжээж, анагааж ирсэн Айраг нь дэлхий дахинаа нэн яаралтай хамгаалах шаардлагатай, соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан уламжлалт зан үйл бүхий бүхий монголчуудын бахархалт ундаа билээ.

Дэлхийн цаг уурын өөрчлөлт, экологийн тэнцвэрт бус байдал, хүнсний эрүүл ахуй, генийн өөрчлөлтийн асуудал хурцаар тавигдаж буй өнөө цаг үед Монголчууд дэлхийн хаа ч байхгүй уламжлалт ёс заншил, байгалийн цэвэр бүтээгдэхүүн, айрагны соёлоо дээдэлж, энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.
Айрагны ач тусыг дэлхий даяараа гайхан биширч байна. Япончууд манай айргийг онцлон судалж монголчууд хүүхэд ахуйгаасаа эхлэн сэргэлэн цовоо, авхаалж самбаатай, эр зоригтой, хүдэр чийрэг байж, улмаар мянган жилийн түүхт япон сумогийн ертөнцөд ноёлж байгаа нь айрагтай холбоотой гэж ярьдаг бол энэ жил Монгол орноор аялж олон цуврал нэвтрүүлэг хийсэн Солонгосын кино урлагийн жүжигчид мөн л манай айргийг амталж, гайхаж, биширч түүний найрлага, анагаах чадвар, ач тусын талаар багагүй ярьж сурталчилж байгааг та бүгд анзаарсан биз.
Манай айрагны соёлтой адил төстэй соёлтой Киргиз улс гэхэд адуу, айраг эсгэх заншлаараа бусдаас ялгарч, арабын болон европын орнуудын жуулчдыг татах талаар багагүй амжилт олж байна.
Иймээс өв соёл, уламжлал болсон энэ эрхэм ундаагаа эрхэмлэн дээдэлж, ач тусыг нь жилийн турш хүртэх боломж, технологийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрэлхийлэн, олон жилийн турш хичээнгүйлэн ажиллаж байгаа манай хамт олон  Та бүхэнд уламжлалт ёс заншил, айрагны соёлоо өөрийн бүтээгдэхүүнтэй хамт сурталчлан энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.
Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам монголчууд бидэнд зориулан Архиа бага ууж айргаа тааваараа уугаарай гэж хичээнгүйлэн захисан. 
Тийм ээ, монголчууд бид азтай.
Байгалийн цэвэр бүтээгдэхүүн, дэлхийд хосгүй айргаа жилийн турш тааваараа хүртэх боломжтой ард түмэн.
Ингээд намрын адаг сарын энэхүү билигт сайн өдөр энэ жилийн “Тансаг айраг фестиваль - 2024” -д хүрэлцэн ирж, тухлан сууж таалан найрлахыг хүсье гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.  
 Холбоо барих утас: 88001809


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10