УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Л.Энх-Амгалан нарыг шинжлэх ухааны академийн дээд шагнал "Хубилай хаан" медалиар шагнажээ

admin@talim.mn
2024/09/24

Монгол Улсын болоод дэлхийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүн нь олон улсын хэмжээнд үнэлэгдсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай  дотоод, гадаадын эрдэмтэн, Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн, хувь хүнд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дээд шагнал “Хубилай хаан” медалийг олгодог.

 
Энэ жилийн “Хубилай хаан” медалиар:
 
-1976 оноос хойш ШУА-д эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаас академийн Ерөнхийлөгч болтлоо тасралтгүй 50 орчим жил ажилласан Биохимийн салбарын тэргүүлэх эрдэмтэн, Монгол чацарганын тосыг сансрын нисгэгчдийн хоол хүнсэнд хэрэглэх, сансрын нислэгийн үед цусанд үүсэх чөлөөт радикалын хэмжээг бууруулдаг болохыг тогтоосон, төрөөс үндэсний шинжлэх ухааны салбарын хөгжилд анхаарах чиг хандлагыг сайжруулахад онцгой хувь нэмэр оруулсан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Академич Дүгэрийн Рэгдэлийг "Хубилай хаан" медалаар шагнасан байна.
 
Мөн дэлхийн жишиг, дотоодын онцлогт нийцүүлэн Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын эрх зүйн орчныг сайжруулж, эрдэм шинжилгээний байгууллагуудын үндсэн чиглэлийн санхүүжилтийг бий болгосон, эрдэм шинжилгээний ажилтны оюуны үнэлэмжийг дээшлүүлж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлсэн, салбарын дэд бүтцийг бий болгож цахим, нээлттэй шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг тус медалиар шагнажээ.
 
Мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийн чиглэлээр хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан шинжлэх ухааны өгүүлэл 150 гаруйг бичиж хэвлүүлсэн, олон улсын хамтарсан болон Засгийн газрын санхүүжилттэй 7 төслийг амжилттай удирдаж үр дүнд хүргэсэн, олон улсын патент 1, дотоодын патент 7, ашигтай загвар 4-ийг Оюуны өмчийн газраар батлуулсан Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор Бадгарын Батцэцэг, Япон Улсын Каназавагийн их сургуулийн профессор Кацүжи Ёши-ока, ОХУ-ын Шинжлэх Улааны Академийн зөвлөх, академич Валентин Иванович Сергиенко нарыг тус тус шагнасан байна.
 
Монголын болон дэлхийн түүхэнд баларшгүй ул мөрөө мөнхлөн үлдээсэн түүхэн зүтгэлтэн, шинжлэх ухаан, боловсрол, соёлыг идэвхийлэн дэмжигч, ивээн хөгжүүлэгч Хубилай Сэцэн хааны нэрээр нэрлэсэн энэхүү шагналыг  Монгол Улсын Шинжлэх ухааны академи 2008 оноос эрдэмтэн мэргэд, төр нийгмийн зүтгэлтнүүдэд өгч эхэлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10