Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулга болон бусад холбогдох албаныхны хамт цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзаж эхэллээ

admin@talim.mn
2024/09/24

Нийслэл дэх цэцэрлэгүүдэд тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж, шийдвэрлэх зорилгоор Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулга болон бусад холбогдох албаныхны хамт цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзаж эхэллээ. Өнөөдөр Багахангай, Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүрэг дэх орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзаж, сургуулийн өмнөх боловсролд баримталж буй бодлого, цаашдын төлөвлөлтөө танилцуулан, санал хүсэлтийг нь сонсов.

Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн өмчийн 659 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас дээрх дөрвөн дүүргийн 112 цэцэрлэгийн эрхлэгч нар өнөөдрийн уулзалтад оролцлоо

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг нэмэгдүүлж байгаад эрхлэгч нар талархал илэрхийлж, цалин хөлс, улсын үйлдвэрийн газруудын нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний үнэ өртөг болон чанар, гал тогооны хүчин чадал, орон тооны норматив зэрэг асуудлаар санал хүсэлт хэлэв.

Боловсролын яамнаас цэцэрлэгийн багш, эрхлэгч нарын цалин хангамжийг нэмэгдүүлэх, гал тогооны хүчин чадал, тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг шаардлагатай ажлуудыг үе шаттайгаар төлөвлөн гүйцэтгэж байгаа бөгөөд мэргэшлийн зэргийн тухай шинэчилсэн журмыг ХЗДХЯ-нд бүртгүүлэхээр хүргүүлсэн талаар мэдээлэл өглөө. Мөн уулзалтын үеэр эрхлэгч нараас гарсан санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхээр ажиллана гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр илэрхийлэв.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10