МАН хамгийн өндөр боловсролтой залууг Хан-Уул дүүрэгт нэр дэвшүүлжээ

admin@talim.mn
2024/09/20

МАН 2024 оны Улсын Их хурлын сонгуульд  жагсаалтандаа  боловсрол өндөртэй  залуусыг багтааж, парламентад оруулж ирсэн. Олонх нь улс төрийн туршлага багатай ч дэлхийн шилдэг сургуулиудад суралцаж төгссөн, салбартаа нэр хүндтэй залуусыг сонгон нэр дэвшүүлсэн нь шинэлэг байв. Тэгвэл энэ жишиг НИТХ-ын сонгуульд давтагдлаа.Нийслэлийн Монгол Ардын намын хорооноос зарласан нэр дэвшигчдээс хоёр л  залуу Дэлхийн топ 50 -д багтах шилдэг сургууль төгсчээ.  НИТХ-ын сонгуулийн 8-р тойрогт буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч А.Амартүвшин, 7-р тойрогт буюу Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа Б.Дөлгөөн дэлхийн шилдэг сургуулиудын  чансаа өндөр шалгуурыг давжээ.  

МАН хамгийн өрсөлдөөн ихтэй, “хатуу” тойрог гэгддэг  Хан-Уул дүүрэгт хамгийн боловсрол өндөртэй залууг нэр дэвшүүллээ  гэж харж болохоор байна. Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч А.Амартүвшин Дэлхийн топ 50 сургуулийн 37-рт эрэмбэлэгддэг Австралийн Монашийн их сургуулийг гадаад харилцаа, эрхзүй мэргэжлээр бакалавр, үргэлжлүүлэн суралцаж  магистрын зэрэг хамгаалжээ. Тэрээр Улсын Их хурлын Тамгын газрын захиргааны хэлтэст зохион байгуулагчаас эхлэн Монгол Улсаас БНБУ-д суугаа Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргын алба хүртэл дэвшин ажилласан мэргэшсэн дипломатч. Харин 2016 онд мэргэжлээсээ тэс өөр сонголт хийн Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдон ажилласан чадварлаг боловсон хүчин юм байна. 

НИТХ-ын сонгуулийн 7-р тойрогт буюу Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа Б.Дөлгөөн нь Дэлхийн топ 50 сургуулийн 4 -рт ордог Харвардын Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Үндэсний хөгжлийн газрын дэд даргаар ажиллаж байсан нэгэн. Мөн Дэлхийн банкинд ажиллаж байсан туршлагатай залуу юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10