“Euromoney” сэтгүүлээс ХААН Банк дөрвөн шагнал хүртлээ

admin@talim.mn
2024/09/16

33 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Euromoney Awards for Excellence” шагнал гардуулах ёслол өнгөрөгч пүрэв гарагт тохиож, ХААН Банкийг 2024 оны Монгол Улсын “Шилдэг банк” “Цахим шийдлээр тэргүүлэгч шилдэг банк”, “ЖДБ-ийг дэмжигч шилдэг банк”, “БОНЗ-ыг хэрэгжүүлэгч шилдэг банк”-аар тус тус нэрлэлээ.

ХААН Банк нь 2.9 сая харилцагчдадаа 545 салбар нэгжээрээ дамжуулан банк санхүүгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг эрхэм зорилго болгож, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологид суурилсан шинэ бүтээгдэхүүнийхээ төрлийг өргөжүүлж, харилцагч бүр санхүүгийн хэрэгцээгээ хялбар шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

2024 оны эхний хагас жилийн байдлаар ХААН Банкны цахим суваг хэрэглэгчдийн тоо 1.9 саяд хүрсэн бөгөөд харилцагчдад санал болгодог онлайн зээлийн багцаар зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа хадгалсаар байна. Зээлийг цахимжуулснаар цаасны хэрэглээг багасахаас гадна харилцагчийн цаг, шатахууныг хэмнэх, зээл судлах хугацаа болон цахилгааны хэрэглээг бууруулж, байгаль орчин төдийгүй санхүүгийн хувьд ээлтэй болж байгаа юм.

ХААН Банкны үнэт зүйлсэд багтдаг тогтвортой хөгжилд манлайлах байр сууриа бид ямагт хадгалж, ногоон бизнесийг дэмжих ногоон зээлүүдийг хамгийн өргөн цар хүрээнд санал болгож, дотоодын зах зээлд ногоон бонд гаргаж, ногоон зээлийн багцаар зах зээлд тэргүүлж байна.

Бидний  харилцагчдынхаа бизнес, санхүүгийн аяллын өсөлт хөгжил бүрд хамт байх зорилгын төлөөх тууштай ажлууд болон амжилтыг ийнхүү олон улсад үнэлэхэд хувь нэмрээ оруулж буй ХААН Банкны нийт харилцагчид, хувьцаа эзэмшигчид болон ажилтнууддаа талархал илэрхийлье



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10