Энэ сарын 15-наас ихэнх нутгаар сэрүүсэж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ

admin@talim.mn
2024/09/11

Цаг уур, орчны шинжилгээний газраас есдүгээр сарын 9-18-ны өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. 

Есдүгээр сарын 12-нд Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр, 13-нд Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр усархаг бороо орно. Есдүгээр сарын 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд нутгийн төв хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэн хөрсөн дээр цочир хүйтрэх юм байна. Мөн нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхаарууллаа. 

Хур тунадас

  • Есдүгээр сарын 11-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр 
  • Есдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хойд хэсэг, говийн нутгийн өмнөд хэсгээр 
  • Есдүгээр сарын 13-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 
  • Есдүгээр сарын 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсэг, говийн нутгийн зүүн өмнөд хэсгээр 
  • Есдүгээр сарын 15-нд нутгийн хойд хэсгээр 
  • Есдүгээр сарын 16-нд Алтай, Хангай уулархаг нутгаар 
  • Есдүгээр сарын 17-нд нутгийн зарим газраар 
  • Есдүгээр сарын 18-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. 

Салхи, шуурга: 

Ихэнх хугацаад секундэд 6-11 метр байна. 

Есдүгээр сарын 15, 16, 17-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. 

Агаарын температур: 

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх төлөвтэй байна. Есдүгээр сарын 15-наас ихэнх нутгаар сэрүүсэж хөрсөн дээр цочир хүйтэрнэ. 

  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Угалз голын хөндийгөөр шөнөдөө 1-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
  • Томоохон голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. 
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус байна.
  • бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байх төлөвтэй байна. 
Улаанбаатар хот

Хур тунадас: Есдүгээр сарын 15-нд бороо орж, уулаараа нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байна. Есдүгээр сарын 14-15-нд салхи баруун өмнөөсөө хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Хугацааны эхээр дулаан байх төлөвтэй. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх бол есдүгээр сарын 15-наас сэрүүсэж шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан байх төлөвтэй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
М.Батчулуун давж заалдах шатны шүүхэд ханджээ Өчигдөр
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоо… 2026/08/17
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ 1 САЯ ТӨГРӨГ БОЛЛОО 2026/08/17
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 48 цагийн хугацаатай саатуулжээ 2026/08/17
COP17 “Торгоны замын жингийн цуваа“-гаар эхэллээ 2026/08/17
Алга болсон 10 настай охиныг хайх ажлыг 77 хүн, 8 автомашин, 3 мотоцик… 2026/08/11
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эрг… 2026/08/11
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно 2026/08/06
Засгийн газраас бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тогтоол гаргав 2026/08/05
16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 2026/08/05
Засгийн газар: Нөөцийн махны худалдаа, борлуулалтыг нээлттэй ил тод бо… 2026/08/05
Энэ сарын 2,3-нд нийт 4140 тонн АИ-92 автобензинийг Сүхбаатар боомтоор… 2026/08/04
Т.Даваадалайн 5.2 тэрбумын хахууль авч, 16.9 тэрбумын ажилд хууль буса… 2026/08/04
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
ОБЕГ: Улсын хэмжээнд 67 удаагийн дуудлагад шуурхай ажиллаж, 14 хүний а… 2026/07/27
АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 2026/07/24
Төв аймгийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна 2026/07/24
Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол нян судлалы… 2026/07/24
Ц.Идэрбат: Хөдөөнөөс мах авчирсан ч “Хүмүүс авахгүй байна” гээд буцжээ 2026/07/24
Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 2026/07/24