"Төв шуудан” зэрэг 20 уулзварт явган хүн гарах ногоон гэрэл 40 секунд асахаар тохируулжээ

admin@talim.mn
2024/09/03

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар алхах, дугуй, скүүтерээр зорчих, автомашинаа хувааж хэрэглэх, нийтийн тээврээр зорчихыг уриалсан “Эко Мобилити” аян албан ёсоор эхэлж буй. Энэ аяны хүрээнд  явган зорчигчийн гэрлэн дохионы асалтыг уртасгаж, явган гарцаар зам хөндлөн гарч байгаа иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхээр зарим ажил арга хэмжээг төлөвлөсөн. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер Б.Ирээдүй “Эко Мобилити” аяны хүрээнд Улаанбаатар хотын явган хүний зорчих ачаалал их байдаг 20 уулзварт явган иргэдийн хөдөлгөөнийг дэмжих зорилгоор гарцын гэрлэн дохионы хугацааг 3-12 секундээр нэмэгдүүлсэн.

“Гадаад хэргийн яам”, “Төв шуудан”, “Зүүн дөрвөн зам”, “Хүний дөрөвдүгээр дэлгүүр”, “Наадамчдын зам” гэх мэтчилэн зорчих хөдөлгөөн ихтэй 20 уулзварт гарцын хугацааг нэмж тохируулахаар болсон” гэв.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж буй.  Явган гарцаар гарах хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан зорчих хөдөлгөөн ихтэй уулзварын гарцын хугацааг 40 секундээр асахаар тооцож тохируулжээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10