Надад тусалж дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа

admin@talim.mn
2024/06/17

Улсын начин цол хүртсэн Б.Баянмөнхөөс тодрууллаа.

-Начин цол хүртсэнд баяр хүргэе. Энэ агшинд юу бодогдож байх юм?

-Начин цол хүртсэндээ баяртай байна. Нийт монголынхоо ард түмэнд болон надад тусалж дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Ховд аймгийн Мөнххайрхан суманд байгаа аав ээж, ах дүү нартаа мэнд дамжуулъя. Та бүхэндээ маш их баярлаж явна аа. Ийм сайхан цол хүртсэндээ маш их баяртай байна. 

-Өнгөрсөн жилийн наадмаар ямар зорилго өөртөө тавьж барилдсан бэ?

-Би улсын цол хүртэнэ. Болж өгвөл тэрнээс дээшээ ч барилдана гэж зорьсон. Төрийн наадамдаа бөхчүүд бүгд л тийм зорилготой барилддаг байх. Төрийн наадмын цол хэргэм авъя, цолтой нь цолоо ахиулъя цолгүй нь цолонд хүрье гэж л барилддаг байх. 

-Шударга бус зүйл хэрэглэж олон бөхийн боломжийг алдагдуулах асуудал жил бүр гарч байна. таны хувьд үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Одоо ерөнхийдөө бүх зүйл шударга сайхан болж байна. Үүн дээр би олон зүйл яриад яах вэ. Шадар сайдтай санал нэг байна. Бидний ярих зүйлийг Шадар сайд нэгбүрчлэн сайхан ярих шиг боллоо. 

-Бөх хүний хувьд допинг хэрэглэх тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Мэдээж түүнийг хэрэглэхийн эсрэг хатуу байр суурьтай байдаг. 10 гаруй настайгаасаа эхлээд л монгол бөхөөр тууштай барилдсан байна. 37-ны жил орох гэж байна. 20 гаруй жил барилджээ. Тууштай барилдаад Монгол Улсын начин гэх эрхэм цолыг хүртсэндээ маш их баяртай байна. 

                           Эх сурвалж: Zugii.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10