ШИНЭ ХУУЛЬ: Хотын Зөвлөл, хотын Захирагчийг оршин суугчид сонгодог боллоо

admin@talim.mn
2024/06/06

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болохтой холбогдуулан УИХ-ын хаврын отгон чуулган өнөөдөр завсарлаж байна. Өнөөдрийн чуулганаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг эцэслэн баталлаа. Тус хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар:

Хот, тосгоны өөрийн удирдлага нь хотын Зөвлөл, хотын Захирагч байх бөгөөд тэдгээрийг хотын оршин суугчдаас сонгоно. Ингэснээр оршин суугчид хотынхоо үйл хэрэгт шууд сонгож байгуулсан төлөөллийн байгууллага болон төлөөлөгчөөр дамжуулан оролцох боломжтой болох төдийгүй хариуцлага тооцдог болно; Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлсний үндсэн дээр хот тосгон нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэгэн адил төрийн үйлчилгээ болон нийтийн аж ахуйн иж бүрэн үйлчилгээг иргэдэд үзүүлэх боломж бүрдэж, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулан тэгш, хүртээмжтэй хүргэнэ; Хотын эдийн засгийн үндэс нь улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө, түүнчлэн орон нутгийн өмч, татварын болон татварын бус орлого, дэд бүтцийн сангийн болон бусад сангийн хөрөнгөөс бүрдэх ба хот нь эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөлийг хангана; Хот, тосгод дүрэмтэй болж хууль тогтоомжоор зохицуулагдаагүй хот, тосгоны амьдрал, үйл ажиллагаатай холбоотой асуудлаа оршин суугчдын оролцоотой шийдвэрлэдэг болно; Хот бүрдүүлэгч инженерийн болон дэд бүтцийг хөгжүүлэх, дулаан, цахилгаан, холбоо, цэвэр, бохир ус, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний арчлалт, өргөтгөл шинэчлэлт, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагаанд зориулагдах санхүүжилтийг бие даан бүрдүүлэх зорилго бүхий хотын дэд бүтцийн хөгжлийн сантай байхаар заасан; Хотууд нь хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчноо тохижуулах, авто замын түгжрэл, хог хаягдал, орчны бохирдлыг шийдвэрлэхэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ногоон хөгжлийн сантай байх боломжтой болно. Ингэснээр чиг үүргийн төвлөрөл буурч, хотын оршин суугч амьдарч байгаа газраасаа 20 минутын газарт сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа, үйлчилгээний газартай  байхаар 20 минутын хот төлөвлөлтийн зарчмыг хэрэгжүүлэх боломжтой болж буй юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10