Путин барууны орнууд руу довтлох улсуудыг зэвсгээр хангах боломжтой хэмээн сүрдүүлэв

admin@talim.mn
2024/06/06

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин барууны орнууд руу довтлох улсуудад зэвсэг нийлүүлэх боломжтой хэмээн барууныханд сануулга өгөв.

Тодруулбал тэрбээр барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлж буйг буруушаан ийн анхааруулсан байна.

АНУ тэргүүтэй хэд хэдэн улс Украиныг зэвсгээр хангаж, ОХУ-руу довтлох боломжийг нь нээж буй юм. Энэ шийдвэр нь “маш ноцтой асуудалд” хүргэж болзошгүйг Путин хэлсээр буй.

Тэрбээр “Хэрэв бусад улс бидний газар нутаг руу довтолж, бидэнд асуудал үүсгэж болно гэж үзэж байгаа бол яагаад бид ч бас бусад улсад цохилт өгөх зэвсгийг нийлүүлэх эрхгүй гэж?” гэжээ.

Гэхдээ Путин аль улсуудад зэвсэг нийлүүлэх талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Саяхан Герман улс Украинд зэвсэг нийлүүлэн, Германы зэвсгээр Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх боломжтой хэмээн мэдэгдсэнийг Путин онцлон буруутгасан байна. 

Эх сурвалж: ВВС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10