Хятад, Оросын талууд “Сибирийн Хүч 2” дамжуулах хоолойн төсөл дээр тохиролцож чадаагүйн шалтгааныг мэдээлжээ

admin@talim.mn
2024/06/04

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин саяхан Бээжинд айлчлах үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй “Сибирийн Хүч 2” хий дамжуулах хоолойн төсөл дээр тохиролцоонд хүрч чадаагүй гэсэн мэдээлэл бий.

Тэгвэл талууд ямар шалтгаанаар тохиролцож чадаагүй талаар Financial Times сонин албаны эх сурвалжуудаас уламжлан мэдээлжээ.

Тухайлбал Хятадын тал уг хоолойгоор дамжуулах хийг “онцгой хямдралтай” Оросын дотоодын үнэ тарифаар авах шаардлага тавьсныг Москвагийн эрх баригчид “үндэслэлгүй” гэж үзсэн тухай эх сурвалж мэдээлсэн байна.

Үүнээс гадна жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах дээд багтаамжтай уг хоолойгоор нийлүүлэх хийн багахан хувийг худалдаж авах сонирхолтой байгаагаа Бээжин тодорхой илэрхийлсэн тухай мэдээлжээ.

Үүнээс шалтгаалан Оросын томоохон банкны хараахан нийтлэгдээгүй байгаа тайланд Газпром компанийн ирээдүйн орлогын төсөөллөөс “Сибирийн Хүч 2” хоолойн төслийг хасаж тооцсон байгааг Financial Times бас олж мэдээлсэн байна.

Тухайлбал Газпром компанийн 2029 оны орлогын төсөөллийг 15 хувиар бууруулж тооцсон нь дээрх төсөл хэрэгжихгүй болсонтой холбоотой гэнэ.

Одоо ч Оросын тал Хятадад бусад зах зээлээс онцгой хямд үнээр хий нийлүүлдэг.

ОХУ-ын Эдийн Засгийн Хөгжлийн Яамны макро эдийн засгийн төсөөлөлд 2027 оны байдлаар Хятадад нийлүүлэх үнэ тариф Европ, Туркийн хэрэглэгчдийнхээс 28 хувиар бага байх тооцоо гарсан байна.

2024 оны байдлаар Хятадын зах зээлд 1,000 шоо метр хийг $257-оор нийлүүлдэг бол Европ, Туркийн зах зээлд $320.30 орчмоор нийлүүлж байгаа ажээ.

Энэ зөрүү цаашдаа жил бүр нэмэгдэж, 2025 онд Хятадад $243.7, Европ, Туркийн зах зээлд $320.1, 2026 онд Хятадад $233, Европ, Туркэд $320, 2027 онд Хятадад $227.8, Европ, Туркэд $315.4-өөр нийлүүлэхээр байгаа гэнэ.

Одоо Орос улс жилд 38 тэрбум шоо метр дамжуулах дээд багтаамжтай “Сибирийн Хүч 1” хоолойгоор Хятадын зах зээлд хий нийлүүлдэг ба 2023 онд үүгээр 22.7 тэрбум шоо метрийг нийлүүлжээ.

Газпром энэ хоолойн нийлүүлэлтийг 2025 онд дээд багтаамжид нь хүргэх зорилготой байгаа.

Баруун Сибирийн Ямалын хойгийн ордоос Хятадын зах зээлд хий нийлүүлэх зорилготой “Сибирийн Хүч 2” хоолой нь 3,550 км урт үргэлжлэхээс 950 км нь Монгол улсын нутаг дэвсгэрийг дайрах юм.

Энэхүү дамжуулах хоолойн бүтээн байгуулалтад Хятад улс хөрөнгө оруулах сонирхолгүй, өөрөө бүрэн хариуцах нөхцөлийг Оросын талд тавьж байгааг Өмнөд Хятадын Өглөөний Сонин өмнө нь мэдээлж байв.

Украины дайны улмаас Европын зах зээлээ алдсан Орос улсад одоо хийгээ Хятадад нийлүүлэхээс өөр сонголт байхгүй юм.

Өнгөрсөн онд Газпром компани хийн үйлдвэрлэлээ дөрөвний нэгээр бууруулсан нь тус компанийн түүхэнд байгаагүй ухралт болсон байна.

 

Эх сурвалж: Financial Times


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Батшугар: Цаасан и-баримтыг халж, бүрэн цахимжуулах ажлыг эхлүүллээ 22 цагийн өмнө
СЭМҮТ-д олон жилийн ноцтой зөрчил илэрч, дарга Г.Анхболдыг чөлөөлжээ 23 цагийн өмнө
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавт хариуцла… 23 цагийн өмнө
Булган аймгийн засаг даргын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр олгогдож эхэлл… Өчигдөр
Франц улсаас иргэн Г.Ган-Очирыг эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлжээ 2025/08/01
100 жилээ тэмдэглэх гэж цахилгааны үнийг нэмсэн Эрчим хүчний сайд Б.Чо… 2025/08/01
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрчим хүчний салбарын өвөлжилтийн б… 2025/07/30
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, … 2025/07/28
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Юмжаагийн Цэдэнбалын хөшөө… 2025/07/28
Шүүхээс Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг зөвхөн “Олон ни… 2025/07/24
АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙДИЙН АЛБАН ЁСНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД МЭДЭГДЭЛ Г… 2025/07/23
Г.Занданшатар: Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт гар хүр… 2025/07/18
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан эхэллээ. 2025/07/09
Худлаа ярьж, хууль зөрчин зүтгүүлсээр Б.Чойжилсүрэн Эрчим хүчний хуули… 2025/07/09
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Япон Ул… 2025/07/08
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ 2025/07/08
Монголбанк: Ахмадуудын тэтгэврийн зээлийг хуучин журмын дагуу 100 хувь… 2025/07/07
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛСЭН Б.ЧОЙЖИЛСҮРЭН САЙД НААДМААС… 2025/07/07
Монголын боксчид дэлхийн цомоос мөнгө, хүрэл медаль хүртлээ 2025/07/06
ШХАБ-ын олон улсын кино наадамд “Эцэг” МУСК-ны найруулагч С.Баттулга “… 2025/07/06