Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшинэ

admin@talim.mn
2024/05/21

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тойргоо сольж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс нэр дэвших болжээ. Тэрээр 2020 оны сонгуульд бие даан өрсөлдөж, Орхон аймгаас сонгогдсон юм.

Тэрээр өчигдөр болсон, АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлын өмнө “Намаас намайг хаана нэр дэвш гэнэ, би тэнд ялах үүрэгтэй. АН ялахгүй бол Монгол Улс дахин дөрвөн жилээр ухарна. Манай намын гишүүд надад та жагсаалтад багтаж, тойрогт нэр дэвшсэн гишүүдээ дэмжин ажиллах нь зөв гэсэн. Гэхдээ нам яаж шийднэ, би тэр дагуу ажиллана. Би Хөгжлийн банкны шүүх хуралд хоёр сарын турш суусан. Шүүхээс намайг гм буруугүй гэж үзсэн тул надад авлига, албан тушаалын хэрэг байхгүй. Миний амьдралын эцсийн зорилго УИХ-ын гишүүн болох биш юм. Улс орон хүнд байдалд байгаа тул нэр дэвших нь зүйтэй гэж үзсэн” гэсэн юм.

Тэрээр өмнө нь хоёр ч удаа СХД-ээс нэр дэвшин, УИХ-ын гишүүнээр сонгогджээ.

УИХ-ын сонгуулийн 11-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас өрсөлдөх нэр дэвшигчид

  1. Норов Алтанхуяг
  2. Жадамба Отгонбаяр
  3. Нэмэхбаяр Амаржин
  4. Цоггэрэл Уянга
  5. Пүрэвдорж Галиндэв

Норовын АЛТАНХУЯГИЙН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ1976 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн дунд сургууль1981 онд Монгол Улсын Их Сургууль биофизикч мэргэжлээр АЖИЛЛАСАН БАЙДАЛ1981-1990 онд МУИС-ийн ФМФ, Биофизикийн тэнхим, багш1990-1992 онд Монголын Социал Демократ Намын нарийн бичгийн дарга1992-1994 онд “Энэ өдөр” ББХК-ийн захирал1994-1996 онд Монголын Социал Демократ Намын Ерөнхий нарийн бичгийн дарга1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд1999-2000 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга1999-2000 онд Монголын Социал Демократ Намын Ерөнхий нарийн бичгийн дарга2000-2001 онд Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга2001-2003 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд2006-2008 онд Монгол Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлд зөвлөх2008 онд Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд2008-2014 онд Ардчилсан намын дарга2012-2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн2016 онд “Хөгжил-Ардчилал” ТББ-ын тэргүүн2017-2019 онд Ерөнхийлөгчийн зөвлөх2018 онд “Нэгдмэл Монгол” ТББ-ын зохицуулагч2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10