УИХ-ын гишүүн Г.Ганболд зөв ойлголт өгөхийг сануулав

admin@talim.mn
2024/01/08

Нүүрсний хулгайн сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Тавантолгой ордын Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгох тендер шалгаруулалтад хийсэн хяналт шалгалтын талаар шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан бөгөөд Бортээгийн ордын үнэлгээг 2023 оны есдүгээр сарын байдлаар 440 их наяд төгрөг байхаар байгаа талаар танилцуулав. Тэгвэл Бортээгийн ордод гэрээт олборлогчийг сонгох, гурван жилийн хугацаатай, 700 тэрбумын төсөвт өртөгтэй тендерийг 2021 онд зарлахад “МТАС” түншлэл шалгарсан байна. Гэвч 440 их наядын үнэлгээтэй Бортээгийн ордыг хугацаагүйгээр дээрх түншлэлд өгсөн мэтээр дүгнэлт танилцуулсныг УИХ-ын гишүүн Г.Ганболд зөв ойлголт өгөхийг санууллаа. Тодруулбал тэрээр бид нийгэмд зөв ойлголт өгөхгүй бол дахиад нэг тийм 440 их наяд гэдэг шиг тооны араас хөөцөлдөх болчих гээд байна. Шинжээчид дүгнэлт гаргахдаа анхаараарай.

“МТАС” түншлэл “Эрдэнэс Тавантолгой ” ХК-иас нэг ч төгрөг аваагүй юм байна гэж ойлголоо” гэв. Гишүүний асуултад “Тавантолгой” ХК-ийн Геологи төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Уужимсанаа тайлбар, залруулгыг хийхдээ төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан 700 тэрбумын төсөвтэй, гурван жилийн ажил үйлчилгээ явуулах 17 сая тонн нүүрс олборлох тендерт компани шалгаруулсан. Одоо энэ яригдаж байгаа 440 их наядын дүн бол ордыг насаар нь буюу хөрсөнд байгаа бүх нөөцийг өнөөдрийн үнээр тооцоод олборлох өртөгийг хасаад гаргасан үнэлгээ байна. Уг нь бол Бор толгойн ордыг Техник эдийн засгийн үнэлгээгээрээ 30 жил ашиглана. Гэхдээ тендерээр гурван жил ашиглахаар өгсөн. Би шинжээчийн дүгнэлтэд 440 их наяд гэдэг нь ямар хамаатай юм бол гэж хараад байлаа. Хэвлэл мэдээллийн байгууллагаар нүүрсний 40 их наяд, 440 их наяд гэж баахан гаргасан.

Түүндээ Уужимсанаа гэдэг хүнийг наах гэж оролдсон байна гэж харж байна. Уулын ажлын тендер нь баяжуулах үйлдвэртэй байхаар орж ирсэн. Тендерт тусгаснаар “Эрдэнэс тавантолгой” компаниас нэг ч төгрөг гарахааргүй орж ирсэн. Цахилгаанаа өөрсдөө татаж, нүүрс ачилтын талбайгаа өөрсдөө татаж, тэсэлгээ, олборлолтоо өөрсдөө хийхэд нэг тонн нь 12000 төгрөгөнд багтана. Тэгэхэд Цанхийн уурхайн зөвхөн олборлолт 1 куб.метр нь 12000 мянгаас дээш байгаа шүү дээ. Тэсэлгээ ороогүй, зөвхөн олборлолт шүү дээ. Баяжуулах байхгүй дүн гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгож байгаа урамшууллы… 2026/09/29
О.Хангай түрүүлж, Б.Зоригтбаатар үзүүрлэв 2026/09/28
Эрчим хүчний сайд Б.Найдалаа сайдын эрчим хүчний салбарт хийсэн халаа,… 2026/09/28
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг… 2026/09/16
МУГЖ Л.Болдбаатар: Энэ сарын 19-нд Төв цэнгэлдэхэд бараг гэрийн найр ш… 2026/09/16
Т.Аубакир: Баян-Өлгий аймагт оршин суугаа иргэдийг Монгол хэл мэдэхгүй… 2026/09/16
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чинги… 2026/09/16
2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИ… 2026/09/16
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуримтлал үүсгэхийг … 2026/09/16
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа 2026/09/15
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны … 2026/09/11
“ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛ… 2026/09/11
Сүхбаатар дүүрэгт олон улсын тэмцээн зохион байгуулах стандартын спорт… 2026/09/11
Арабын Нэгдсэн Эмират Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах туха… 2026/09/11
Аглаг бүтээлийн хийдэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан… 2026/09/10
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2026/09/10
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Автомашинууд ням гарагаас тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй хэвийн… 2026/09/10